ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Алтны салбарынхан татварын дарамтыг онцоллоо
2018-08-07

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр алт үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл дараах хүндрэлүүдийг онцолж байв. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.1-д “3,0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг, 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.” гэж заасан нь алт олборлогч компаниудад татварын дарамтыг нэмэгдүүлдэг, мөн зарим тохиолдолд лицензийг хүчингүй болгосоноор алт олборлолтын үйл ажиллагаа удааширдаг, холбогдох газруудын зүгээс олон удаа шаардлагагүй хяналт шалгалт хийдэг, иргэд, төрийн албан хаагчдад алт, алт олборлолтын талаар зөв ойлголттой болгох зэрэг асуудлуудыг дурдлаа.

 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн алт үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа асуудлыг судлан үзэж, дараах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж буйгаа энэ үеэр онцоллоо. Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.” гэсэн заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар хуулийн төсөл боловсруулан төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн аймаг, сумын удирдлага, мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч, цагдаагийн байгууллагаас алт олборлогч компаниудад  хийдэг давхардсан хяналт шалгалтын талаар холбогдох төрийн байгууллагатай уулзалт хийж, шат дамжлагыг багасгах, хариуцагатай уул уурхайг дэмжиж хамтран ажиллана. Түүнчлэн ЭКО алтны олборлолт, экспортыг дэмжих, орон нутаг үнэт металл сорьцлох лаборатори байгуулах, алт худалдан авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэргийг онцоллоо.

 

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд төрийн байгууллагын холбогдох ажилтнууд, орон нутгийн удирдлага,  иргэдэд алт олборлолтын талаар зөв ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор хамтарсан уулзалт, өдөрлөгийг 2018 оны 10 сард хамтран зохион байгуулахаар боллоо.

 

Эх сурвалж: www.mongolbank.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Байгаль дэлхий бузарласан новшнууд давраад байна уу!!!
2018-08-07
yamar ch uildverlel baylag buteehgui gazriin hurs sendiichij us bohirduulchaad bas tatvar ih genee harin ch nemeh heregtei
2018-08-07
Өвгөн:
Асуудал ¿éëäâýðëëèéí àøãèéí ò¿âøèíòýé õîáëîîòîé áàéìààð, ÁÈ ýõëýýä îëñîí íàäàä ºã äýýä áàéíà óó, îëîí òàëààñ õàðàõ áàéõ àà
2018-08-07