ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Монголыг “саарал жагсаалт”-нд оруулахыг шийдэх хугацааг сунгажээ
2018-08-03

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт Балба Улсын Катманду хотод 2018 оны 7 дугаар сарын 21-27 -ны өдрүүдэд боллоо. Уулзалтад Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Монголбанк, СЗХ, СЯ, ХЗДХЯ, УЕПГ, АТГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм. Тус уулзалтын үеэр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнажээ.

 

Уг тайлангаас Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үйл ажиллагааны цаашдын чиглэлийг харгалзан үзээд Монгол Улсыг Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг дахин 12 сараар сунгаж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний үр дүнг нь харахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин
ARKH + PARTY+ SHOPPING = KATHMANDU:
buun Joel Schumacherakrhidalt bolson yuun chuulgand oroltsoh, angli hel deer lekz yavagdhad oligson yum bolov uu daa?
2018-08-06
irgen:
ineedtei umbe, mongol tegeed iim muuhai ajillagaa hiideg ornii toond ordog um bolj baina uu ???? Mongoliin tor tegeed odoo yu hiij bainaa…………..
2018-08-04
ZOCHIN:
AVILGALIIN GEMT HEREGTENGUUD HURALD SUUJ HONOG OO HOISHLUULAAD IRJDEE. UDAHGUI GORIMONDOO SAARALDAA OROH BIZ.AVILGALD IDEGDEED MOHOJIINODOO.60 TERBUM,BAYR ,BAYRTCOGT,SAIHANBILEG ,ELBEGDORJIIN ERDENETIIN HEREG......HOVRONODOO.....
2018-08-03