Монголбанк 7 дугаар сард 2 132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
2018 оны 7 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байлаа.
Уншиж байна |