Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах санхүүгийн суурь бүрдсэнийг дуулгав. Тиймээс өнөөдрөөс эхлэн 1072 хувьцаа эзэмшигчдийн дансыг нээх ажлыг эрчимжүүлж буй аж.
Эрдэнэс Тавантолгой компани санхүүгийн хүндрэлийг даван туулсан гэдгийг тус компанийн удирдлага хэлж байна. Тус компани 2018 оны хагас жилд 737 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 1072 хувьцааг “амилуулах” эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдсэнийг Б.Ганхуяг захирал хэллээ.
Харин одоо 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авах эрхээ нээлгэх шаардлагатай байна. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь эрхээ нээлгэсэн байна. Үлдсэн нь 1.8 орчим иргэн эрхээ нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүснэ гэдгийг хэлэв.
Тус компани 2018 оны эхний хагас жилд 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Энэ нь жилийн борлуулалтын орлогын 78 хувь юм байна. Эрдэнэс Тавантолгой 2018 онд улсын төсөвт 285.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй. Хагас жилийн байдлаар 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ оны төлөвлөгөөгөөр хагас жилд 134 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой ч үүргээ давуулан биелүүлсэн байна.
Мөн энэ онд 4.9 тонн нүүрс олборлох үүрэгтэй ч 5.1 хувь буюу 51 хувиар давуулан биелүүлжээ. Таван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсныг 6.8 тонн болгон 64 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Ийн үр ашигтай ажилласан компани ажилчдынхаа үндсэн цалинг 51 хувиар нэмэгдүүлж, шөнийн нэмэгдлийг 5 дахин өсгөжээ. Мөн ажилчдынхаа дэмжлэгийн санг хоёр дахин өсгөсөн байна.
Б.Учрал
Уншиж байна |