ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Эрсдэл дагуулсан 30 хувь
2018-07-24

 

 

Монгол Улс стратегийн хамгийн том орд болох Тавантолгойн ордынхоо 30 хувийг гаднын хөрөнгийн биржээр арилжаалан хөрөнгө босгох талаар УИХ-ын чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэв. Ингэснээр 1.7-6 тэрбум ам.доллар босгож, түүгээрээ Гашуунсухайт боомт руу 270 км төмөр зам тавихаар хэлэлцсэн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байв.

 

Өөрөөр хэлбэл, монголчуудыг үеийн үед тэжээх стратегийн ордоо  харийнханд алдах нөхцөл бүрдээд байгааг нэр бүхий УИХ-ын гишүүн онцолж байна.  Харийнханд хэмээн онцлохын учир нь хэрэв хөрөнгө босгох нэрийдлээр хувьцааныхаа 30 хувийг бүхэлд нь хөрөнгийн биржид гаргавал ямар нэгэн гадаадын компани, анаж байгаад нэрлэсэн үнээр бүгдийг худалдаад авчихна. Цаашлаад хувьцаа эзэмшигч үндэсний компаниудаас 10, 20 хувийг нэмж авчихаад, нийт ордын дийлэнх хувийг бид эзэмшдэг гэсэн “эзний араншин” гаргаж эхэлбэл Монголын ард түмэн хамаг баялгаа хүнд өгчихөөд эргээд тэднээс гуйлгачилж амьдрах аюултай байдал үүснэ. Социалист нийгмийн үед Орос, Монголын геологичид хамтран судлаад Тавантолгойн ордын нүүрсний нөөцийг 5.4 тэрбум тонн, үүний гуравны хоёр хувийг коксожсон нүүрс, үлдсэнийг нь чулуун нүүрс эзэлдэг гэж тогтоосон байдаг. Гэтэл MCS компани дахин судалгаа хийж, 6.5 тэрбум тонн нүүсний нөөцтэйг шинэчлэн тогтоолоо хэмээн мэдээлсэн. Улмаар 2015-2016 оны үед Хятадын төрийн өмчит Шинхуа групп мөн адил судалгаа хийн, Тавантолгойн орд 7.8 тэрбум тонн нүүрстэй болохыг тогтоосон гэж мэдээлсэн.  Тэрбум, тэрбум тонноор нэмэгдээд байдаг нөөц тогтоолтын дүн ихээхэн эргэлзээ төрүүлж буй.

 

Дараачийн удаа хөрөнгө оруулагч дахин судалгаа хийгээд “Тавантолгойн нүүрсний орд 10 тэрбум тонн нүүсний нөөцтэй” гэж мэдээлэх нь үү, эсвэл анхны судалгааны дүн дээр буух нь уу гэдэг нэн сонирхолтой. Эдгээр мэдээлэл нэг талаараа хардлага хэдий ч  анхаарах учиртай асуудал гаднын хөрөнгө оруулагч  юун түрүүнд тухайн хувь эзэмшилд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авдаг дүрэмтэй. Энэ дүрмээр хөрөнгө оруулагч  бодит байдлаас хэтийдсэн худал нөөцийн дүнгээс тооцоолон, хувиа бодож авахад ордын баялгийн дийлэнх нь аль хэдийнэ үгүй болж жинхэнэ баялгийн эзэд бид дараа нь ухсан нүх, сүйдсэн газар нутаг дээр гасалж үлдэх вий гэдгийг давхар сануулахад илүүлэхгүй. Хэрэв хэтдээ тийм нөхцөлд хүрвэл бид 50-60 жилийн дараа ордын нөөцийн хуурамч мэдээллийг баталгаажуулсан энэ цагийн геологийн салбарынхан болоод холбогдох эрх мэдэлтнүүдтэй хохирлын тооцоо бодоход даанчиг оройтсон байх болно. Энэ талаар эргэцүүлэн бодох зуурт бас нэгэн асуудал гайхаш төрүүлж байв.

 

ТАВАНТОЛГОЙГОО ХАР ЗАХ ДЭЭР АРИЛЖИХ ГЭЖ ҮҮ!

 

Тавантолгойн төслөө хөдөлгөж эхлээгүй байж Монгол Улс гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжина хэмээн мэдэгдэх нь тансаг амттаныг ямар ч сав, баглаагүйгээр, өнгө үзэмжгүйгээр хар зах дээр  үнэд хүргэхийг оролдох мэт үйлдэл хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газарт  стратегийн ордуудаа нээн ашиглах, дэд бүтцээ бүтээн байгуулах мөнгө хүрэлцээгүй байлаа ч Хятадын хувийн хэвшлийн Шинхуа групп ямар нэг болзолгүйгээр 100 хувь хөрөнгө оруулан, долоон том төслийг зургаан жилийн хугацаанд бүгдийг хэрэгжүүлж дуусахаа ТЭЗҮ-дээ нарийн тусган танилцуулаад байгаа билээ. Тус компани төслийн гүйцэтгэл бүрэн дууссаны дараа хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалж болно гэж үзсэн байна. Харин Шинхуа группийн эдийн засгийн судалгаа шинжилгээгээр Тавантолгойн ордын дөнгөж  таван хувийг зарахад бүх хөрөнгө оруулалт, 50 тэрбум ам.доллараа нөхөж авах бүрэн боломжтойг тооцоолсон аж. Энэ нь өнөөх амттаныг маш сайхан сав баглаа боодлоор чимэглэн, илүү тансаг зэрэглэлийн дэлгүүрт үнэтэйгээр арилжаалах наад захын ухаан билээ. Бид хаа нэгтэйгээс хөрөнгө хайх шаардлагагүй,  Шинхуа хэмээх групп 100 хувь хөрөнгө оруулаад 49 хувийг өөрсдөө, манай Засгийн газрыг 51 хувийг эзэмших саналыг тавьсаар байгаа. Ашигтай хувилбар санал болгож  буй компани байсаар атал Монголын төр яагаад заавал ард нийтийнхээ өмчийг урьдчилан зарж  хөрөнгө босгон, төмөр зам тавъя, бүтээн байгуулалтын ажил эхлүүлье гэж сэтгэж буйг ойлгох аргагүй юм.

 

Бүр ордын 30 хувийг  арилжаад 1.7-6 тэрбум доллар олно  гэдэг бүүр ч хачирхмаар.  Ямар өчүүхэн үнэ вэ. Түүнчлэн эрх баригчид олон улсын хөрөнгийн бирж дээр IPO босгохын тулд “Нүүрсийг үнэтэй байгаа энэ цаг үед арилжаалах шаардлагатай” гэж ард түмний  тархийг угааж байна. Гэтэл байгалийн баялаг гэдэг эргэж хэзээ ч нөхөгддөггүй, нэгэнтээ ухаад авчихсаны ард үндэстэй ургамал мэт ургаад байж байдаг эд биш учраас баялгийн нөөц багасах тусам хувьцааны үнэ үргэлж өснө. Иймээс ард түмнээ энэ мэт явуургүй үгээр хууран мэхлэх нь эрх баригчдын хувьд хэтэрхий увиагүй хэрэг юм. Өнөөдөр Монгол Улсад Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн гэх шүүмж ид өрнөн, учир мэдэх хүн бүр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.Хэдийгээр энэхүү гэрээ алдаа дутагдалтай, Монгол Улсад ашиг багатай хийгдсэн ч дотоодод зурагдсан албан бичиг. Алдаа завхралыг бүгдийг ил болгон нотлоход эргүүлээд Монгол Улс энэ гэрээг өөрчилж, засч сайжруулж болно.Тэгвэл Тавантолгойн ордынхоо 30 хувийг нэгэнтээ олон улсын хөрөнгийн биржээр урьдчилан арилжчихвал тэрхүү хувь, хувьцаа хэдийнэ манай улсын  хууль дүрэмд захирагдахгүй. Олон улсын гэрээ контракт ёсоор хувьцаа худалдан авсан талын өмч болдог тул нэгэнт гаднын хөрөнгийн биржээр арилжигдсаны дараа монголчууд яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Худалдан авсан тал үнийн дүндээ дүйцэх баялгаа авахдаа л авна. Монголын ард түмэн юутай үлдэх нь тэдэнд огтхон ч сонин биш. Тиймээс Монгол Улс XXI зуунд дэлхийн хөгжингүй улс орнуудтай хөл нийлэн алхахын тулд стратегийн орд буюу улс үндэстний бодлогын ордоо өөрсдөө эзэмшиж байж хойшид төгрөгөө доллартай өрсөлдүүлнэ.

 

Харин мөнгөн тэмдэгтийн чанарыг хадгалдаг ганц чадвар зөвхөн алтанд бий. Тэгвэл стратегийн ордын нөөцөд байх нүүрс, зэсийг алтанд хувирган Монгол банкиндаа хадгалж байж л бид долларын үнийг хэлбэлзүүлэгч, дэлхийн тоглогч болж чадна. Олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд нарийн тооцоололтой хандаж, 30 хувиа арилжаалах уу, үгүй юу гэдэгт жинхэнэ эх оронч стратегийн шийдвэр гаргаж ухаанаа уралдуулах нь баялгаа гаднынхны гарт нэг мөр орохоос хамгаалах арга болж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

Shuud.mn
Сонин хачин
тим:
ОТ - Г ЯАРАЛТАЙ ЗОГСОО
2018-07-24
Мм:
Хөрөнгийн зах зээлээр хүүгүй мөнгө босгоно дараа нь учрах дарамт бага
2018-07-24
Мм:
Тэд чинь оруулсан хөрөнгөө хүүгийн хүүтэй авахаа бодцон байгаа. Үнэгүй юм байдаггүй гэдэг шиг
2018-07-24
Мм:
Мэдэхгүй юм даа эсрэг талын байр суурь гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлээр мөнгө босгох нь зөв. шууд хятадын нэг компанийн саналыг сайн гээд байх юм
2018-07-24