ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ТӨРИЙН БАНК Монголд анх удаа РЕПО хэлцэл хийж, валютын эх үүсвэр татаж чадлаа
2018-07-23

Төрийн банк нь Монгол Улсын  өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 сая харилцагчдаа хүргэн ажиллахын зэрэгцээ гадаадын 11 улсын 20 банктай хамтран гадаад төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Мөн банканд гадаад эх үүсвэр татан төвлөрүүлж, харилцагчдад бага хүүтэй зээл олгохзорилт тавин ажилласны үр дүнд Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийнвалютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж чаджээ.

 

Өнөөгийн байдлаар арилжааны банкууд олон улсын зах зээлд евробонд гаргах, гадаадын банкуудаас зээлийн шугам авч ашиглах, худалдааны санхүүжилтийн шугам нээх, хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авах зэрэг аргыг ашиглан гадаадаас эх үүсвэр татан төвлөрүүлж байгаа аж. Тэгвэл Төрийн банк өөрийн эзэмшлийн төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хөрвөх чадвар өндөртэй АНУ-ын бондоор “Олон Улсын своп болон деривативын холбооны мастер гэрээ”-ний (International Swaps and Derivatives Association Master Agreement) дагуу сольж, АНУ-ын бондыг барьцаалан “Олон улсын буцаан худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ”-ний (Global Master Repurchase Agreement) хүрээнд худалдаж эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн нь Монголын банкны системд анхдагч нь болж чаджээ.

 

Энэхүү хэлцлийн үр дүнд гадаадаас харьцангуй бага өртөгтэй эх үүсвэр татан төвлөрүүлж байгаа тул бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжтой болж байгаа бөгөөд бизнесүүдийн ашиг нэмэгдэх, амжилтанд хүрэх магадлал өндөр болох юм. Энэ хирээр нийт эдийн засгийн өсөлт, эргэлтэд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Мөн гаднаас санхүүжилт татсанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэх, дотоодын арилжааны банкуудад энэхүү аргаар эх үүсвэр татах шинэ боломж бүрдэж,цаашлаад, дотоодын Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжихболомж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм байна.

 

Гадаад улсаас хямд эх үүсвэр татахад банкны зээлжих зэрэглэл хамгийн чухал байдаг. Төрийн банкны хувьд олон улсын зэрэглэл тогтоогч Moody’sагентлагаар үнэлүүлэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын хамгийн өндөр үнэлгээ буюу “B3” үнэлгээ авсан нь эерэгээр нөлөөлжээ. Манай арилжааны банкуудын зээлжих зэрэглэл Монгол Улсын зээлжих зэрэглэлээс шууд хамааралтай байдаг. Олон улсын “Фитч” агентлаг саяхан Монгол Улсын зэрэглэлийг нэг шат ахиулсан нь нааштай үзүүлэлт болж хэлцлийг амжилттай хийхэд эерэгээр нөлөөлсөн байна.

Shuud.mn
Сонин хачин