ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Бүртгэлтэй ажилгүй иргэд 25.8 мянга байна
2018-07-20


Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 6 дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 25.8 (68.8%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (31.2%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

 



Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.2 (11.1%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.8 (7.5%) мянган хүнээр өсөж, 25.8 мянга болсны 13.8 (53.3%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.4 (36.4%) мянга нь Улаанбаатарт, 5.0 (19.6%) мянга нь Хангайн бүсэд, 4.4 (17.2%) мянга нь Баруун бүсэд, 4.4 (16.9%) мянга нь Төвийн бүсэд, 2.6 (9.9%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.



Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 558 (2.2%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 262 (47.0%) нь эмэгтэйчүүд байна. 



Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний хагас жилд ажилгүй 43.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 33.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. 



Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.8 (9.6%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 2.0 (25.0%) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.9 (10.5%) мянган хүнээр буурсан байна.


Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хамгийн их буюу 47.6 хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.1 хувийг хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд эзэлж байна. 


2018 оны 6 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.7 хувийг бүрэн дунд, 28.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 5.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.



Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Архангай, Төв, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Увс, Сүхбаатар аймгуудад улсын дунджаас 0.4-22.1 пунктээр илүү байна.

Shuud.mn
Сонин хачин