ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид хүсэлт хүргүүллээ. ОУВС-гаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 07 дугаар сарын сүүлээр яриа хэлэлцээ хийнэ. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бололцоог гарган, Монгол Улсын Засгийн газрыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ.
Уншиж байна |