ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Мини кредит ХХК, Ард секюритиз ҮЦК-тай хамтран ажиллана 
2018-07-04

"Мини Кредит" ХХК нь андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрөлтэй Ард Секюритиз ҮЦК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний дагуу бизнесийн төлөвлөгөө, компанийн засаглалын хүрээнд зөвлөгөө авах, хамтран зах зээлийн судалгаа хийх болон хаалттай хүрээнд өрийн бичиг гаргах боломжийг эрэлхийлэхээр төлөвлөөд байна.

 

 

 

“Мини Кредит” ХХК нь Монголын санхүүгийн салбарт төрөлжсөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийг дэмжигч байх зорилгоор 2017 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн төвүүдээрээ дамжуулан төрөлжсөн зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Цаашид худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан төрөлжсөн зээлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан барьцаагүй зээлийг олгох хэлбэрээр үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, өндөр хурдаар өсөн дэвжих, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилт дэвшүүлэн амжилттай ажиллаж байна.

 

Өрийн бичиг нь санхүүжилт авч байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийг банкны зуучлалгүйгээр шууд холбож, өрийн бичиг худалдан авагчид өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, өрийн бичиг гаргагчид өртөг багатай санхүүжилт татах боломжийг олгодогоороо онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүн юм.

 

Андеррайтераар ажиллаж буй Ард Секюритиз нь 1997 оноос хойш брокер, дилер, андеррайтер, санхүүгийн зөвлөгөө өгөх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба хөрөнгийн зах зээлийн идэвхитэй оролцогч байгууллагын нэг билээ.

Shuud.mn
Сонин хачин