ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ
2018-07-03

ОХУ-ын “Ангара” авиакомпани Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн анхны нислэгээ өнөөдөр гүйцэтгэлээ. Тус компани энэхүү шинэ чиглэлдээ “Антонов-148-100” агаарын хөлөгөөр долоо хоног бүрийн мягмар, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэхээр болж байгаа юм.

 

 

ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Антонов-148-100” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай. Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээр нь 60-аад зорчигч үйлчлүүлжээ.

 

“Ангара” авиа компанийн Худалдааны хэлтсийн дарга Мясников Дмитрий Алексеевич хэлэхдээ “Оросоос Монгол руу зорчих зорчигчдын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн аялал, жуулчлал хөгжиж байгаа энэ үед Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд манай компани нислэг үйлдэхээр болсон нь зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн цаашид зорчигчдын урсгалаас хамаарч агаарын хөлөгөө томсгох боломжтой хэмээн мэдэгдсэн.

 

Өнөөдрийн байдлаар Улаабаатараас эхлэлтэй Эрхүү чиглэлд Монголоос “Аэромонголиа” авиа компани даваа, лхагва, баасан, бямба, ням гаригуудад нислэг үйлдэж байна. 

 

“Ангара” авиакомпанийн тийзний борлуулалт “Эйр маркет”, “Эйр трэвел” зэрэг билетийн кассуудаар борлогдож эхэлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Naidvargui ongots...bi l lav suuhgui
2018-07-03