ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Монголбанк эко алтыг экспортолно
2018-06-28

Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн санд аа” аяны хүрээнд шударга олборлолтын стандартыг бүрэн хангасан бичил уурхайчдын гар аргаар олборлон, баяжуулсан экологийн цэвэр алт буюу Эко алтыг олборлох үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсын валютын санг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос Эко алтыг экспортлох ажлыг эхлүүлж байна.

 

 

Эко алт гэдэг нь  бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алт нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулж үнэлгээ авахыг хэлнэ.  Энэхүү үнэлгээг авсан тохиолдолд олборлосон 1кг алт тутамд 4,000-6,000 ам.долларын урамшууллыг олгодог.

 

Манай улсын хувьд улсдаа төдийгүй Азид анх удаа 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайчид, нөхөрлөл хоршоодыг дэмжин ажилладаг Хувиараа Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих Холбоо (ХАМОДХ) ТББ нь Шударга Олборлолтын экологийн цэвэр алт үйлдвэрлэгч ангилалд гэрчилгээ авсан юм. 2016 - 2017 онуудад тус ТББ нь нийт 2 кг эко алт туршилтын журмаар экспортлон килограм тус бүрд 6,000 ам долларын урамшуулал авч ажиллажээ.  

 

Шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлснээр бичил уурхайчид хариуцлагатай уурхайн олборлолт эрхлэх мэдлэг мэдээллээр хангагдах төдийгүй тогтмол ажлын байраар хангагдах улмаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдолтой юм.

Shuud.mn
Сонин хачин