Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр /2018.06.18/ мэдээлэл хийлээ.
Уг холбоодоос Нийслэлийн удирдлагуудад ил захидлыг хүргүүлж, НИТХ-аар үйлчилгээний нийтлэг журмыг хэлэлцэн батлуулах ажлын хэсэгт худалдаачдын төлөөллийг оролцуулж, тэднээс саналыг авч, худалдаачдын талаар төрөөс бодллого боловсруулахыг шаардсан байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 13 гудамжны 400 орчим түцийг чөлөөлөх гэж байгааг тус холбооныхон хэллээ. Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс “Түцээр хичнээн хүн амь зууж байгааг бодож үзэх хэрэгтэй. Түц ажиллуулдаг хүмүүс банкнаас зээл авах гэхээр олон бичиг баримт шаарддаг, зээлээ төлөх хугацаа хэтэрвэл хар жагсаалтад оруулдаг тул банкнаас зээл авч чаддаггүй. Тиймээс өдрийн зээл авдаг. Өдийн зээлээр сарын 10-40 хувийн хүүтэй мөнгө зээлдэг бөгөөд хэрвээ цагаасаа хоцорвол цагийн 7 мянган төгрөгийн алданги тооцдог. Гэтэл худалдаачдын дийлэнх хувь нь өдрийн зээлэнд хамрагдсан” гэв.
Иймд тэд худалдаачдыг өдрийн зээл авахгүй байхыг хүссэн юм.
Г.Ногоондарь
Уншиж байна |