Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг /2018.06.15/ эхлүүлсэн.
“Ulaanbaatar City Tour Bus” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах аж. Тодруулбал аяллын маршрутад Горхи Тэрэлж, Манзуширын хийд, Чингисийн хүрээ, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Аглаг бүтээлийн хийд багтжээ.
Үйлчилгээний төлбөрийн хувьд гадаадын жуулчдад зориулсан аялал 25-40 мянган төгрөг бол дотоодын аялал оюутан сурагчдынх 20 мянга, ахмад настнуудынх 15 мянга, захиалгат аялал 40 мянган төгрөг байх аж.
Уншиж байна |