ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөг олгохоор зорьж байна
2018-06-15

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Германы эдийн засаг хөгжлийн яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт”, “Ажилсаг Монгол” үндэсний хэмжээний зөвлөгөөнийг энэ сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Германы Элчин сайдын яамны төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнөөдөр Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал газар аваад байна. Монгол Улс 20-30 жил шаварт суусан машин адил явж ирлээ. Малын тоо өсөөд байгаа хэр нь ард түмний амьдрал дэвжихгүй байгааг би гурван жилийн өмнөөс судалсан. Германы хөгжлийн гарц нь хүн болгон ажилтай, орлоготойд байна. Иргэд нь ажилтай байгаа нь мэргэжлийн сургалтад суурилсан хосломол сургалтанд байна. Тиймээс ч Германд ажилгүйдэл, ядуурал алга. Гэтэл бид мэргэжилтэй боловсон хүчингээ зах зээлийн үед гудамжинд гаргаад, ганзагын наймаачин болгочихсон. Өнөөдөр мэргэжилтэй боловсон хүчин манайд алга. Мэргэжилтэй, боловсон хүчин бэлтгэхийн тулд Германууд оюутан, сурагчдыг долоо хоногийн 5 өдрийн гурав хоногт нь үйлдвэр дээр ажиллуулаад, хоёр өдөрт нь онолоо зааж байна. Германы энэ системийг Япон, Солонгосууд хуулаад авчихсан. Манайд Улсад өнөөдөр ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байна. Дээд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Сургуулиа төгсчихөөд зах дээр бараа зарж, ченж хийж байдаг. Гэтэл үйлдвэрлэл, технологийн газрууд мэргэжилтэй ажилтан авах гэхээр гагнуурчин, барилгачин, тоосгочин зэрэг мэргэжилтэй ажилтнууд дутаад байна. Манайд нарийн мэрэгжлийн малчин, саальчин, гахайчин, тахиачин ч алга. Үүнийг Германд маш сайн хөгжүүлсэн. Германд 320 мэргэжлийн боловсрол олгодог бөол манайх ердөө 30-40 мэргэжлээр л ажилтан бэлтгэж байна. Тиймээс “Мэргэжлийн боловсрол ажилсаг монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы Элчин сайдын яамтай хамтран 80 хүүхдэд Герман хэлний хичээл заалгаад, мэргэжлийн сургалтын дадлага хийлгэж байгаа. 2030 он хүртэл 30 мянган хүүхдэд мэргэжлийн боловсрол олгохоор ажиллаж байна” гэлээ.

 

Тэрбээр МСҮТ-ийн оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг Улсын төсөвт суулган үргэлжүүлэн олгох нь зөв гэж үзэж буй аж.  “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр зорьж байгаагаа хэллээ. Энэхүү тэтгэмжийг зогсоосноос МСҮТ-д суралцах хүүхдүүдийн тоо цөөрч байгаа аж.

 

“Ажилсаг Монгол” зөвлөгөөн эхний өдөр Налайх дүүргийн МСҮТ-д болох бол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
ШАГДАР:
Жаахан мөнгөтэй болонгуут үнэгүй тараах аргыг л олоод явах юм. Эхлээд элдэв өр ширээ дараад улсын төсөвөө алдагдалгүй болгоход анхаараад, дараа ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжихэд төсвөө зориулаач. Үнэгүй, бэлэн мөнгө тараалт ямар олон сөрөг үр дагавартайг ухамсарлахгүй яваад байх уу? Наанадаж мөнгөний ханш унана, улмаар тэтгэвэр тэтгэмж, бага цалин хөлс авдаг иргэдийн амжиргаанд нөлөөлнө.
2018-06-28
Ш.Нямсүрэн:
Ер нь боловсролын системд өөрчлөлт оруулж 9-р анги төгсгөөд бүх хүүхдийг МСҮТ болон 12-р ангийн боловсролыг хослон сургамаар байгаа юм. Тэгээд 12-р анги төгсөхөд бүх хүүхэд бүрэн дунд боловсролтой, мэргэжилийн үнэмлэхтэй болж төгсөнө. Цаашид сурах нэг нь сураад үлдсэн хэсэг нь шууд ажлын байранд гарах чадвартай төгсөх болно. Тэгэхгүй бол 12-р анги төгсөөд их, дууд сургуульд орж чадаагүй нь ямарч мэргэжилгүй гудамжинд гарч байна. Ядахдаа хүнд үзүүлэх юмтай байх хэрэгтэй байна. Гол нь МСҮТ-н сургалтын чанарыг маш сайн байлгах хэрэгтэй байх. Ингэвэл давхар, давхар хэд хэдэн асуудлыг шийдэж зардал мөнгө ч хэмнэх сайн талтай.
2018-06-17
Зочин:
Бүү яар. Их зөв юмыг судалгаатай хийж байж үр дүнд хүрнэ. ТБД шиг хашрууд ИХ-д олон байгаасай. Нямка шиг худлаа шоучингууд л монголыг гадныхантай нийлж алж байна. Сайд болоод л хөгжүүлнэ шударга болгоно гээдл үлгэр яриад 6 удаа сайд боллоо гишүүн хийлээ. Нэг хэрэг ч шийдсэнгүй Ийм шоучин гаруудад итгэж байдаг бидний тэнэгүүд
2018-06-15
Бодьхүү:
Хаана байгаа 2030 он бэ? Үлгэрийн танхимийн өвөө арай л хол савж байна. Одоо ч зөнөх нас нь болсон байх даа. Бодитой 2020 он, сонгууль хүртэл тоо ярьж залалдаа. Бөгс улайтал бурах юмаа.
2018-06-15
Yadaj odoo ch bolov oilgoj baigaa n saishaaltai gej l helie de.
2018-06-15
80 aad ond ter uyeiin zuun germand zapuuchuudaa belddeg baisan. Odoo terniig urgeljluulekh kheregtei! Bid ajilj baij saikhan amidarna! Terbishdagvad amjilt khusye!
2018-06-15
үүний оронд МСҮТ, коллеж төгссөн хүмүүсийг үнэлдэг болмоор байна. Ажлын байраар хангах, зуучлах. Ер нь төгссөн бүх хүмүүсийг нь албан хүчээр ч хамаагүй ажилтай болгох хэрэгтэй.
2018-06-15