ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
"Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аян орон нутагт эхэллээ
2018-06-15

Монголбанк 2018 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зарлалаа. Аяны нээлтийн ажиллагаа 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар суманд болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Заамар сумын удирдлагууд хамтран зохион байгуулсан бөгөөд тус аймгийн арван сумын иргэдийн төлөөлөл мөн алтны олборлогч уурхайн ажилчид оролцлоо. Энэ үеэр алт худалдан авах үйл ажиллагааны тухай болон тус салбарт төрөөс алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Манай улсын алтны томоохон ордууд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буй бөгөөд 24 аж ахуйн нэгж, бичил уурхайчид тус нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагааг эрхэлж байна. Монголбанкнаас 2017 онд гурван сарын хугацаатай хэрэгжүүлсэн “Монгол алт” аяны үр дүнд худалдан авсан алтны 40 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд тушаасан. Энэ удаа хэрэгжих аяныг Алт үйлдвэрлэгчдийн холбоо дэмжин оролцож, олборлосон алтаа Монголбанкинд худалдах үйл ажиллагаагаа урьдын адил нэмэгдүүлэн, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд байна.

 

Аяны нээлтийн үеэр Заамар суманд олборлох үйл ажиллагаа явуулж буй Платиниум Ланд ХХК-ийн уурхайтай албаны хүмүүс танилцлаа. Тус уурхай нь орон нутгийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд 320 м.куб хог хаягдлын цэгийг устгаж, шинээр 700 м.куб хогийн цэг байгуулж өгөхөөр ажиллаж байгаатай таарлаа. Нөхөн сэргээсэн талбайнууддаа төрөл бүрийн жимсний мод, бут сөөг тарьсан нь нутгийн ард иргэд намартаа жимс жимсгэнээр хангагдахуйц болж байна хэмээн уурхайн ажилтан тайлбарлалаа.

 

Аяны хүрээнд алт худалдан авах үйл ажиллагаа нь гарал үүсэл нь тодорхой, хууль, журмын дагуу албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн хооронд явагдах бөгөөд хариуцлагатай уул уурхайг мөн дэмжиж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин