ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хугацаа хэтэрсэн зээл буурч, чанаргүй нь нэмэгджээ
2018-06-12

Үндэсний статистикийн хорооноос энэ оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдөр (2018.06.12) танилцууллаа.

 

Мөнгөний нийлүүлэлт 2018 оны тавдугаар сарын эцэст 17 их наяд төгрөг болж, өмнөх сараас 801.6 тэрбум төгрөг, 2017 оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Ингэж нэмэгдэхэд төгрөгийн хадгаламж 2.3 их наяд төгрөг, валютын харилцах данс 880 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцэст 17 их наяд төгрөг болж, өмнөх сараас 503 тэрбум, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин хугацаа хэтэрсэн зээл 940.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 37 тэрбумаар буурчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 6.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. Банкны системийн хэмжээнд тавдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөгийн чанаргүй зээл буй. Энэ нь өмнөх сараас 13.1 тэрбум, өмнөх оны мөн үеэс 61.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин