Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралджээ. Шинээр бүрдсэн Мөнгөний бодлогын зөвлөл анхны хурлаараа эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, эрсдэл, мөнгөний бодлогын төлөв, альтернатив хувилбаруудын талаарх таницуулгыг хэлэлцжээ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэр гаргах хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр болох бөгөөд хорооны гишүүдийн олонхийн саналаар бодлогын шийдвэрийг гаргаж, олон нийтэд танилцуулах юм.
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар мөнгөний бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын зөвлөлийг Мөнгөний бодлогын хороо болгон өөрчилж, Монголбанкны Ерөнхийлөгчийн давуу эрхтэй гаргадаг байсан шийдвэрийг хамтын удирдлагын зарчимд шилжүүлэх болсон. Мөн хуулийн дагуу гишүүдийг УИХ-аас томилдог болж, журмаар хоёр удаа хэлэлцүүлэг хийснээр мөнгөний бодлогын шийдвэрийг гаргадаг болж байна.
Уншиж байна |