Азийн орнуудын цахим мөнгө, Блокчайн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн компани болох MCC клауд ХХК-ийн шинээр гаргаж буй “АА койн” цахим мөнгөний танилцуулга өнөөдөр боллоо. Арга хэмжээнд MCC клауд ХХК-ийн Ерөнхийлөгч Рен Мин Е болон гүйцэтгэх захирал Танг Чин Хай, Цахим мөнгөний арилжааны платформ хариуцсан захирал Шин Пенг, Avex ХК-ийн ТУЗ-ийн дарга Фунаки Юкихиро, КМЖ стандарт ХХК-ийн гүйцэтгэх захирал Такахаши Акихиро нарын хүмүүс оролцлоо.
MCC клаудын гаргаж буй цахим мөнгөн нь койн хоорондоо гүйлгээ хийх мөн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгтийн хооронд арилжаа хийгдэх боломжтойгоороо онцлогтой. “АА ” цахим мөнгийг нийт 2 тэрбум олборлох бололцоотой юм.
Энэхүү койныг дан ганц улс бус томоохон гүрнүүд хамтарч байгаа нь эрсдэл багатайг харуулж буй аж.
Азийн орнуудын цахим мөнгө, Блокчайн бизнес эрхлэгчдийн холбоо энэ оны гуравдугаар сарын 20-нд албан ёсоор байгуулагджээ. Холбооны ерөнхийлөгчөөр Д.Батбаяр ажиллаж байна.
О.Солонго, Г.Ногоондарь
Уншиж байна |