Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 121 дүгээр тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 02-ны өдрийг “Банкны салбарын ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар орон даяар хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хаалтын ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Аяныг хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын банкны холбоо болон арилжааны нийт банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монголбанкны орон нутагт дахь хэлтэс салбар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ах аж ахуйн нэгжүүд хамтран оролцлоо.
Энэ хугацаанд санхүүгийн хэрэглэгчдэд чиглэсэн санхүүгийн суурь мэдлэг олгох, тэдний эрх үүрэг, хариуцлагыг таниулж мэдүүлэхэд анхаарсан сургалт мэдээлллийг тогтмол өгч байв. Ингэснээр хэрэглэгчдийг гарч болох санхүүгийн олон талт эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлөөр хангахын зэрэгцээ санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүүн үйлүчилгээнээс сонголтоо зөв хийхэд нь туслахад зорьлоо. Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулдаг байх, мэдээллээр бүрэн гүйцэд хангах, гэрээний нөхцлийг тайлбарлах болон бусад шаардагдаж буй нөхцөл байдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр аянд нэгдэн ажилласан нийт байгууллагууд олон нийтэд зориулж үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, зохих мэдээлэл бүхий гарын авлагыг тарааж, иргэдийн хүссэн мэдээлэлд хариу өгч ажиллаа. Мөн үеэр аянд идэвхи санаачлагатай ажиллаж бусдыгаа хошуулчилсан байгууллага хамт олон, иргэдийг Монголбанкны шагналаар шагнаж урамшууллаа.
Уншиж байна |