ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Үнэт цаасны анхны давхар бүртгэл зөвшөөрөгдлөө
2018-05-23

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERD.TSX) -ийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4,000,000 ширхэг хүртэлх үнэт цаасыг бүртгэхийг зөвшөөрлөө.

 

 

Ийнхүү, Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлж байгаагийн зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэгэн шатаар ахиулж, дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин