ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
"Монголын эдийн засаг өрх толгойлсон ээж шиг байна"
2018-05-20

“Монголын эдийн засгийн форум-2018” энэ сарын 21, 22-ний өдөр наймдах жилдээ болох гэж буйтай холбогдуулан MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй тус чуулганы талаар болон уул уурхайг тойрсон зарим асуудлаар ярилцлаа.  

 

 

-Эдийн засгийн энэ удаагийн чуулганы онцлог нь улс орны өмнө тулгамдсан асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх, улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулах зэрэг  ажил хэрэгч уулзалт болно гэдгийг зохион байгуулагчид  тодотгож  байгаа. Таны зүгээс тус чуулганд хэр ач холбогдол өгч байгаа вэ?

 

-Салбарын зүгээс тус арга хэмжээнд жил бүр идэвхтэй оролцож ирсэн. Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор чуулганы нэгдүгээр хэсэг зохион байгуулагдлаа. Энэ үеэр  “Төрийн өмчийг хувьчлах нь”  салбар хуралдаанд  оролцсон.  Эдийн засгийн чуулганыг жил бүр зохион байгуулдаг ч бид чухал зүйл болох   Монгол Улсын өрсөлдөх чадварыг юу тодорхойлох уу гэдгээ  орхигдуулж ирсэн тал бий.  Дэлхийд улс орон, компани, хувь  хүмүүс хоорондын өрсөлдөөн дунд амьдарч байна. Зах зээл шударга өрсөлдөөн дор явагддаг. Тэр утгаараа манай улс бүс нутаг болон дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн харилцаанд   хэрхэн өрсөлдөх үү гэдгээ тодорхойлох  шаардлагатай байгаа юм. Ирэх  долоо хоногт зохион байгуулагдах эдийн засгийн чуулганаар илүү үр дүнтэй яриа хэлэлцээр өрнөх болов уу гэж харж байна.

 

-Монголын эдийн засгийн чуулганыг 2010 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн. Форумын үр дүн, өгөөжийг та хэрхэн дүгнэх вэ?

 

- Жил бүр зохион байгуулагдсанаар буруудах зүйлгүй.  Эндээс мэдээллийн урсгалыг бий болгох,  үнэн зөв, эх сурвалжуудаас бодит  мэдээллийг маш олон хүнд хүргэх талбар гэж хардаг.  Мөн эдийн засгийн бодлогын олон төсөл хөтөлбөр  тус чуулганаас  гарсан байдаг. Энэ нь өнөөдөр ажил хэрэг болж эдийн засагт эергээр нөлөөлсөн жишээ олон бий.

 

-Тухайлбал?

 

-Маш олон хөтөлбөр, санааг энд дурдаж болно. Энэ жилийн тухайд  манай улс ОУВС-ийн төсөл хөтөлбөрт хамрагдсан гэдэг утгаараа ярих асуудал ихтэй чуулган болох болов уу. 2016-2017 онд шилжих жилд манай эдийн засаг гадаад орчинд дампуурал зарлах нөхцөл байдалд хүрсэн.Аливаа нэг хурал, зөвлөгөөний үр дүнд төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж болно. Эсрэгээрээ алдаа гаргасан ч байж болно. Алдаа гарсан тохиолдолд бид ойлгох хэрэгтэй. Эргээд харвал, 2010 оноос хойш чуулганаар эдийн засгийн ямар бодлого, шийдвэр санал болгож ирэв, юунаас болж бид гаднын банк, санхүүгийн байгууллагуудын зээл тусламжид хамрагдах хүртлээ алдаа гаргав, цаашид хэрхэн алдаагаа давтахгүй байх уу гэдэг үүднээс л асуудалд харах хэрэгтэй. 

 

Эдийн засагч хүний хувьд шийдвэр гаргагчид санал болгож буй санаа бол аливаа нөхцөл байдалд зөв, бодит үнэлэлт дүгнэлт өгдөг байх.  Өнөөдөр  манай эдийн засгийг гол  чирэгч салбар болох  уул уурхайн салбараа дэмжсэн шиг дэмжээд өгье. Бусад салбарт нь хөгжих  цаг хугацаа олгоё гэдэг л санаа. Ирээдүйд бид эдийн засгаа төрөлжүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдөр хүчээр төрөлжүүлэх нь буруу юм.

 

-Энэ жилийн чуулганд танай салбарын зүгээс  хэрхэн ажил хэргээр оролцох вэ?

 

-Салбарын төлөөллийн хувьд уул уурхайн компаниудад тулгардаг гол асуудлууд болох хайгуулын тусгай зөвшөөрөл, гаднын хөрөнгө оруулалт татах талаар, олон улсын санхүүгийн зах зээлд явагдаж буй шинэ трендүүд юу байна зэрэг асуудлыг хөндөн ярилцана. Монгол Улс уул уурхайн салбар гэхээр  нөгөө л ярьдаг хэдхэн бүтээгдэхүүнүүд бий. Энэ нь  алт, зэс, нүүрс. Хааяа цайр, өнгөт металлын тухай  ярьдаг. Гэтэл дэлхийн  эдийн засагт дараагийн тренд болж буй  эрдэс бүтээгдэхүүн юу вэ гэдгээ хармаар байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөнтэйгөө зууралдах биш ирээдүйгээ хармаар байна. Манайд уул уурхайн салбар хангалттай хөгжиж байгаа гэж би хэлэхгүй. Хэдий Оюутолгой, нүүрсний уурхайнууд хүчин чадлаараа ажиллаж, зэс, нүүрсний үнэ өсч байгаа ч  эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй ядуурлын түвшин 30 хувьтай байсаар л байна. Тэгэхээр бидэнд өшөө олон Оюутолгой, Тавантолгой хэрэгтэй байгаа биз. Мөн өнөө хэр бид өргөн уудам газар нутгаа бүрэн судалж амжаагүй. Цаана нь хэдийн хэмжээний  геологийн потенциал байгаа эсэхээ олох хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн эдийн засагт түүхийн эдийн   үнийн өсөлт өндөр байгаа энэ цонх үеийг ашиглах нь чухал юм.  Өөрөөр хэлбэл шинэ хайгуулын компаниуд руу хөрөнгө татах боломжтой үе нь.  Энэ үеийг ашиглаж чадахгүй бол дахиад л 4-5 жил хүлээх хэрэг гарна.

 

-Гэтэл эрдсийн үнийн өсөлттэй энэ  цонх үеийг манай улс  яагаад ашиглаж чадахгүй байна вэ?

 

-Уул уурхайг дагасан дэд бүтэц нь хэрвээ  хөгжсөн байсан бол өнөөгийн түвшнээс илүү байх нь байсан нь ойлгомжтой. Гэхдээ  бүх хүчин чадлаараа сайн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл,  байж болох экспортын орлогоо олж чадаж байна.  Монгол Улс сүүлийн 2-3 жил дараалан гадаад худалдааны тэнцэл нь ашигтай гарлаа. Мөн экспортын орлогоос гадна хөрөнгө оруулалтын орлого давхар орж ирж байх ёстой.

 

 -Тэгвэл хѳрѳнгѳ оруулалтын замаар валютын урсгалыг Монгол Улс руу чиглүүлэх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ?

 

-Шинэ орд газар олноор илрүүлэх явдал юм. Улмаар илрүүлсэн ордоо уурхай болгох зэрэг нь өөрөө эдийн засагт  асар эерэг нөлөө  үзүүлдэг. Жишээ нь Оюутолгойн үр өгөөжөөс харж болно. Энэ мэт олон төслийг эхлүүлэхийн тулд хайгуулын салбар шаардлагатай.  Гэтэл  хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг ойлголтыг газрын наймаа шиг ойлгогдож, замбараагаа алдсанаас тусгай зөвшөөрөл олгохоо больчихсон. Энэ нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж эхэлсэн. Өнөөдөр гаднын  хөрөнгийн биржид бүртгэлтэй дөрвөн компани өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж байна. Гэтэл 2011 онд байсан 20 гаруй компанитай харьцуулбал чамлахаар тоо. Нөгөө талаар хайгуулын  салбар эрсдэлтэй салбарт тооцогддог. Гурван мянган хоосон лицензэд хайгуул хийж  нэг орд илрүүлэх жишээний.

 

-Чуулганы сэдэв рүү дахин оръё. Аливаа хурал, чуулганд хувийн  хэвшлийнхэн идэвхтэй оролцох ч,  шийдвэр гаргах түвшнийхэн хойрго ханддаг тал бий. Энэ ч үүднээс Монголын Худалдаа аж үйлдвэрийн дарга  Б.Лхагважав “Дарга нар нь гараад явах юм  бол би бизнемэнүүдээ аваад гарна. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бэлэг тэмдэг болгох гэж хэдэн хүн суулгаагүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлсэн?

 

-Манайхны нэг дутагдал нь аливаа хурал, чуулганаас заавал тунхаглал гаргах мэт өнцгөөс ханддаг л даа. Энэ бол өрөөсгөл ойлголт. Суух дуртай нэг нь сууна л биз. Суухгүйг нь заавал суу гэж албадан тулгах шаардлагагүй. Гол нь тухайн чуулганд хэн оролцох уу гэдэг нь чухал. Тухайлбал, дотоодын бизнес эрхлэгчдийн оролцож буй зорилго нь одоо хэрэгжиж буй төслөө улам сайжруулъя, дээшлүүлье, хууль эрхзүйн болон технологийн ямар гаргалгаа байна вэ гэдэг шинэ санааг хайж очдог. Харин нөгөө талд төрийн байгууллагууд нь яаж олон нийтийн хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх үү, яаж бид хувийн салбараа дэмжих үү гэж л очдог.

 

-Монгол Улс өрсөлдөх чадвараа орхигдуулсан тухай та ярилцлагын эхэнд дурдлаа. Таны хувьд энэ жилийн чуулганаас  хамгийн их хүлээлт тавьж буй  гол асуудал юу вэ?

 

-Сүүлийн долоон жил чуулганаар хамгийн их яригдсан сэдэв нь   эдийн засгийг солонгоруулах тухай асуудал. Мэдээж нэг салбараас хараат байх нь буруу. Гэхдээ ямар хугацаанд төрөлжүүлэх үү гэдгээ  тодорхойлох нь зөв. Монголын эдийн засгийг  өрх гэртэй зүйрлэвэл, 1990 оны үед таван хүүхэдтэй  өрх толгойлоод үлдсэн ээж шиг харагддаг.  Тэр таван сайхан хүүгийн  том нь өнөөдөр  эрийн цээнд хүрлээ. Магадгүй дээд боловсролгүй ч гэсэн хар ажил хийгээд гадна, дотнынхонтой хамтраад гэр бүлээ тэжээх хэмжээнд оччихсон хүү. Энэ хүүг уул уурхайн салбар гэж зүйрлэе.  Үлдсэн дөрвөн хүүг  эдийн засгаа хөгжүүлэх бусад салбар гэж харъя л даа. Дөрвөн хүү дунд сургуульд суралцдаг. Тэд ирээдүйд боловсрол, мэдлэгтэй чадварлаг ажилтан болохын тулд цаг хугацаа шаардлагатай. Ингэхийн тулд дөрвөн хүүд хөрөнгө оруулалт, дэмжлэг шаардагдана. Хэн дүү нараа дэмжих үү гэхээр нөгөө хар ажил хийдэг ах л өсгөнө биз дээ. Гэтэл хар ажил хийж мөнгө олдог ахыгаа гаднынхантай нийлээд байна гэж зүхдэг.  Дүү нарыг нь ахынхаа мууг хар,  ажил хий гээд дунд сургуулийн сурагчдаас илүү юм шаардаад байдаг. Яг ийм л эдийн засгийн дүр зураглал бууж байна.

 

- Түүхий эдийн үнийн өсөлттэй  байгаа энэ үед уул уурхайн цаашдын төлөвийг та хэрхэн харж байна вэ. Дээрх өсөлтийг хэр удаан хадгалах бол?

 

-Зэс, нүүрс  хүнд үйлдвэрийн түүхий эдийн  үнэ тодорхой хугацааны мөчлөгтэй үргэлжилдэг. Нүүрс үнэд хүрэхээр нөгөө хаагдсан өндөр зардалтай нүүрсний уурхайнууд нь  ашиглалтад орж эхэлдэг. Уурхайнууд ашиглалтад орсноор нүүрсний нийлүүлэлт өсдөг ийм л үзэгдэл. Энэ бол зах зээлийн байдаг л мөчлөг.

 

-Том том төслүүдээ хөдөлгөх тухай асуудал жилийн жилд улстөрчдийн амны уншлага болдог ч шийдлээ ер олдоггүй. Уул уурхай гацаж байгаагийн шалтгаан болоод үүнээс гарахын тулд юу хийх шаардлагатай вэ?

 

-Хамгийн гол нь капиталыг нь  татах хэрэгтэй. Дэлхийн хөрөнгө оруулагчдын топ  10 жагсаалтад орох зорилтыг Монгол Улс тавих ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эцсийн цэг нь болохын тулд том зорилт тавих.  Хөрөнгө оруулалт орж ирснээр улс орны эдийн засаг, технологи хэрхэн хөгждөгийг  өнгөрсөн хугацаанд харсан жишээ бий. Хүн болгон мэднэ. Монгол гэсэн зургаан үсгийн дор уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний төсөл ч байж болно. Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг  тодорхойлох нь чухал юм. Хөрөнгө оруулагчид тусламж нэрээр хэзээ ч орж ирэхгүй. Заавал хэн хэндээ ашигтай бизнесийн нүдээр хадаг. Манай аль  салбар нь илүү санхүүгийн өгөөж гаргах уу гэдгээ харах хэрэгтэй. Гэтэл бидний ярьдаг  газар тариалан, ХАА, аялал жуулчлалын салбаруудад эдийн засгийн дундаж өгөөж гардаг. Манай тэргүүлэх салбар гэгдэх уул уурхай, банк санхүүгийн салбаруудад өгөөж нь одоохондоо алга. Энэ мэт өгөөж талаас нь салбар бүрийг харвал аль салбарт нь гаднын хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна уу гэдэг нь тод харагдана.

 

-Хөрөнгө оруулагчдын хандлага  манайд хэр нааштай байна вэ?

 

Ний нуугүй хэлэхэд, дотоодын улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлж байна. Хоёр Ерөнхий сайдаа бариад хорьчихлоо. Ямар хэрэгт холбогдуулан хориод байгаагаа олон нийтэд тайлбарладаггүй. Ялангуяа хөрөнгө оруулагчид ойлгомжгүй хоцорч байна. Татварын маргааны тухайд ямар ч компанид байх л асуудал. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээг дахин, дахин шалгаж улстөржүүлэх нь гадаад ертөнцөд тэр хэрээр буруу мессеж өгч байна. Эхний удаад шинэ хөрөнгө оруулалт татах болъё л доо. Ороод ирсэн хөрөнгө оруулалтаа хэрхэн урт хугацаанд хадгалж үлдэх тухайгаа  бодох хэрэгтэй.

 

-Ирсэн зочноо инээж үддэг шиг, орж ирсэн хөрөнгө оруулалтаа хэрхэн  ашигтайгаар амжилтай  гаргах уу?

 

-Татварын орчноо эргэн харах шаардлагатай. Ялангуяа татварын шинэчилсэн хуулийн төсөл бол Дэлхийн банк, Европын холбооноос өгч байгаа зөвлөгөө л болов уу гэж би хувьдаа харж байгаа. Зарим талаараа  уул уурхайн компаниудад халтай хуулийн төсөл болсон байна лээ.

 

-Сүүлийн үед Оюутолгойн төслийг тойрсон талцал гэрээг дахин байгуулах нөхцөлд хүрч болзошгүй болоод байна. Эдийн засагч хүний хувьд асуухад, Оюутолгойн төсөл хөдөлсөн нь Монголчуудад хэр ашигтай юу?

 

-Гэрээний тухайд тодорхой хэлж мэдэхгүй байна. Оюутолгойн төсөл хөдөлснөөр Монгол Улсын эдийн засаг коммунизмын дараах гандуу үеэс гарсан эдийн засгийн томоохон  өөрчлөлт байсан.

 

Ш.АДЪЯАМАА

Shuud.mn
Сонин хачин
ulaanbaatariin emegtei:
Orh tolgoilson etseg geech , tenegee, archaagui emh yambaraagui yaduu doroi orh tolgoilson etseg gewel tohirno.
2018-05-20