ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ
2018-05-16

“Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов.

 

 

Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог хянаж, эх үүсвэрийг  ирэх сард багтаан шийдвэрлэхээр боллоо.

 

“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн богино хугацаат өрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан зургаадугаар сарын нэгэн гэхэд  эцэслэхийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд, нүүрсний үнийг бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авахыг Засгийн газраас салбарын сайд болон агентлагийн даргад даалгав.

 

Компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, оновчтой бүтэцтэй ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах аж.

Shuud.mn
Сонин хачин