ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Нарантуул захын зарим худалдаачид НӨАТ-ын баримт олгож эхэлжээ
2018-05-11

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тохиолдуулан “Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд” сэдвийн хүрээнд Нарантуул олон улсын худалдааны төвд ТЕГ, Нийслэлийн татварын газар, есөн дүүргийн Татварын хэлтэс, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, “Нарантуул” захын удирдлагууд хамтран өдөрлөг зохион байгууллаа.

 

Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдааг дэлгэв. Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Ж.Баянмөнх “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо 2016 онд байгуулагдсан. Монголын программ хангамжийн салбарт тэргүүлэх байр суурийг эзлэн ажиллаж байгаа компаниудыг нэгтгээд одоогоор 21 гишүүн байгууллагатай ажиллаж байна. Эдгээр гишүүд маань НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр и-баримт олгох цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа билээ. Одоогийн байдлаар 45 мянган баримт хэвлэх машиныг суурилуулсан гэж бүртгүүлсэн байна. Эдгээрийн 50-иас илүү хувь буюу 25 мянган хэрэглэгчийг өөрсдийнхөө баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Өнөөдрийн өдөрлөгт манай холбооны гишүүн 10 гаруй байгууллага хямд үнэтэй, ажиллахад хялбар, баталгаат үйлчилгээтэй бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Нарантуул захын бас нэг онцлог бол Улаанбаатар хот төдийгүй хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хүнс, өргөн хэрэглээний бараагаа эндээс хангадаг. Тэр ч утгаараа Монгол Улсын дотоодын худалдаа, бараа эргэлтэд өндөр хувь эзэлдэг. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь ч нэлээд өндөр хувьтай байдаг. Энд бизнес эрхэлж байгаа ААН, худалдаачид НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, и-баримтыг олгож эхэлснээрээ худалдан авагчдынхаа НӨАТ-ын буцаалтыг авах, сугалаанд оролцох эрхийг хангахаас гадна Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэж бид үздэг" гэв.

 

Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд оролцож, НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тухайлбал, и-баримтыг www.ebarimt.mn вэб сайт, кассын машин, гар утасны апликейшн ашиглан гурван янзын төхөөрөмжөөр олгож байгаа бол одоо банкны терминаль дээр программ суулган шууд и-баримтыг олгодог болох шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 

 

“Нарантуул” худалдааны төвд и-баримтын хэрэгжилт ямар түвшинд байгааг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн дарга  Ю.Лувсанцэрэнгээс тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг яагаад заавал “Нарантуул” ОУХТ дээр зохион байгуулах болсон юм бэ?

 

-“Нарантуул” ОУХТ бол маш их хүнтэй, хөдөө орон нутгаас ч хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Гэвч энэ захаас худалдан авалт хийсэн иргэд и-баримтаа авч чадахгүй байна гэсэн гомдлыг маш ихээр ирүүлдэг. Тиймээс “Нарантуул” зах дээр и-баримтын хэрэгжилтийг сайжруулснаар энэ системийн хэрэглээ нэмэгдэнэ гэж харж байна.

 

-Бусад худалдааны төвүүд, ялангуяа сүлжээ дэлгүүрүүд и-баримтыг иргэдэд маш сайн олгодог. Харин “Нарантуул” захын аль ч хэсэгт энэ систем нэвтрээгүй байгаа юм уу?

 

-НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Манай Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Тухайлбал, “Нарантуул” захын өргөтгөлийн хэсгийг зургаан багт хуваан авч ажиллаад, тэр хэсэгт бүрэн нэвтрүүлээд байгаа. Учир нь өргөтгөлөөс орон нутгийн иргэд бараа материалаа бөөнөөр нь татдаг. Тийм болохоор “Нарантуул” зах дээр НӨАТУС-ны хэрэгжилтийг хангах ажлыг өргөтгөлөөс нь эхлүүлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт манай НӨАТУС-ны ажлын хэсэг Баялаг-Ундраа төвийн бизнес эрхлэгчдэд хуулийн талаар сурталчилж, бүх худалдаачдыг цахим төлбөрийн системд холбох арга хэмжээг авч байна. Одоо “Нарантуул” захын задгай хэсэг буюу жижиглэнгээр худалдаа эрхэлдэг хүмүүсийг хамруулах ажил л хамгийн хүндрэлтэй байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
ok,unen shu.
2018-05-13
Гүй ээ би нэг юмыг ер ойлгодоггүй. 10 хувь илүү үнэтэй бараа авчихаад 2 хувийг нь буцааж авах гэж юундаа хөөрнө вэ. Зүгээр халааснаас чинь 8 хувь илүү төлөлт хийлгэж байна шүү дээ. Ингэж л шулж сэгсэрч бна. Тэнэг гэхэд арай л бишүү.
2018-05-12
зочин:
ЭЗ-н ямарч мэдлэггүй орк байна даа чи Чи худалдагч дээрээс биш баримтаа бүртгүүлсэний дараа татварын албанаас жилийн эцэст дээд тал нь20 хувь л авна2 сая төгрөгний гүйлгээ хииж 200000 төгрөгний НӨАТ -н илүү төлөлт хийж жилийн эцэст 20 буюу 40мянган төгрөгний буцаан авалт хийгдэнэ 160000 төгрөг улсын халаасанд орно
2018-05-12
зочин:
ЭЗ-н ямарч мэдлэггүй орк бна даа Чи энэ насаараа сугалаанд оролцоод юу ч хожихгүй
2018-05-12
зочин:
Энэ доорхи баярлаад хөөрцөглөөд байгаа оркууд өөрсдөө хүмүүст нэг удаа ч Ебаримт өгч үзээгүй тэнгүүд байгаа даа Та Их бодож сугалаанд оролцдог юм байхаа Гэхдээ юм хожихоосоо өмнө ядуураад хохироод улдэхээ мэддэггүй л хүмүүс байна даа Ж -нь Хамгийн наад зах нь талх үйлдвэр дээрээсээ гараад ч чиний гар дээр нийт 20 ийн НӨАТ тай болж очдогыг мэднэ үү Цахилгааны төлбөрийн баримтыг дэлгэрэнгүйгээр аваад үзээрэй НӨАТ гээд 2 удаа байж байгаа шүү
2018-05-12
Зочин:
Тархай бутархай нүүдэлчин энэ орон НӨАТ татвар таарахгүй ээЭсвэл бүгд УБ т очиж амьдарцгааяа Эсвэл далд ЭЗтай орон болно Тэгээд ЭЗ-н гэмт хэрэгтэй МОНГОЛ улс болно Яагаад гэвэл 1500-1600 км -н цаанаас ирж бараа аваад 10 нэмүүлээд орон нутгийн зах дээрээс дахин хөдөө сумуудын дэлгүүрүүдэд 10хувь нэмээд Сумын дэлгүүр 10бас нэмнэ ЭНд 2-3 удаагийн тээврийн зардал барааны үнэд нэмэгдсэн байх тул НӨАТ т ороод малчины гар дээр нийт 40 нэмэгдэж очиж байх юм Юунд нь баярлаж сүйд болдог байнаа Талх үйлдвэр дээрээсээ гарахдаа ашиг дээрээ 10хувийн НӨАТ нэмэгдэнэ Чи дэлгүүрээс дахиад 10 хувь нэмж 20 хувь болгож өгдөгөө мэддэг үү Чи их бодож сугалаанд оролцоод юу ч хожихгүй
2018-05-12
ok,unen shu.
Aimaar:
Yasan aimaar medee ve,gaah tyi
2018-05-12
Зочин:
Зүгээр л нарантуулынхан бусад шигээ иргэдийг хохироохгүй баримтаа өгөх хэрэгтэй. Одоо ч өгөхгүй байна. Үгүй бол та нар тун удахгүй хэрэглэгчгүй болж өөрөө өөрийгөө устгана.
2018-05-12
зочин:
ЭЗ-н ямарч мэдлэггүй орк бна даа Чи энэ насаараа сугалаанд оролцоод юу ч хожихгүй
Kkk:
Elii p daanuud giinaad bhiin tatvar tuluh chine jam yosnii l zuil shuu de.olsonoo tas teverch hevteh sanaatai orkuud bas bnaa bn kkk
2018-05-12
Сүх:
Ямарч баримт өгөхгүй худлаа яриж байна.
2018-05-11
Захаас үймээн дэгдээвээ. Зориг дутахгүй байх шүү
2018-05-11
Заа ингэвэл Монгол улс барааны үнийн өсөлтөө дийлэхгүй болох нв дээ. Ацнууд иргэдээ тэжээж чадахгүй байж халаасыг нь сэгсрэхдээ сайн юм. Ингэж байж иргэний дайнд хүрэв дээ. Наанаас чинь босвол 100 мянган хүн босно шүү.
2018-05-11
худлаа яриад. наадуул чинь буцаалт бгдбггүй зүгээр л ёуналаанд л оролцох баримт өгдөг ш дээ
2018-05-11
зочин:
ЭЗ-н ямарч мэдлэггүй орк байна даа чи Чи худалдагч дээрээс биш баримтаа бүртгүүлсэний дараа татварын албанаас жилийн эцэст дээд тал нь20 хувь л авна2 сая төгрөгний гүйлгээ хииж 200000 төгрөгний НӨАТ -н илүү төлөлт хийж жилийн эцэст 20 буюу 40мянган төгрөгний буцаан авалт хийгдэнэ 160000 төгрөг улсын халаасанд орно