Засгийн газарт орлогоо алдсаар байх ямар шалтгаан байна вэ?
Монгол улсад “Үндэсний үйлдвэрлэгч”нэртэй тамхины түүхий эдийг импортлон савлагч ганц аж ахуйн нэг нийт тамхины зах зээлийн 47 хувийг дангаар эзэлж байна. Харин бусад импортлогчид нь нийлээд зах зээлийн 53 хувийг эзэлдэг бөгөөд 2017 оны тайлангаар тэд 2,67 тэрбум ширхэг тамхи орууулж ирсэн гэсэн мэдээ буй. Үүнээс тооцоолж үзвэл Монгол тамхи со ХХК 2017 онд зах зээлийн 47 хувь буюу 2,37 тэрбум ширхэг янжуурын түүхий эд импортлон ороож, савлан зах зээлд нийлүүлсэн аж. (Нийт зарагдсан тамхины тоо 5,04 тэрбум ширхэг байгаа)
Импортлогчдоос татварын санд төвлөрүүлсэн орлогын дүн
2017 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн тамхи импортлогчид бараагаа гаалийн татварыг 30 хувиар төлдөг болсон. Ганцхан Монгол тамхи со ХХК л “Үндэсний үйлдвэрлэгч”гэх нэрээр дангаараа гаалийн татварыг 5 хувиар төлсөн хэвээр үлджээ.
Импортын ялгавартай, тэгш бус татвараас үүдэнсөрөг нөхцлүүд үүсч байна. Үүнд:
Хамгийн их борлуулалт хийж байгаа компани хамгийн бага татварыг улсын татварын санд төвлөрүүлж байна.
“Үндэсний үйлдвэрлэл” нэрээр БНХАУ-ын Шан Ши гэх тамхины үйлдвэрийн чанар муутай, хатсан тамхийг хямд үнээр Монголын иргэдэд их хэмжээгээр нийлүүлж байгаа эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгэрс нэмэгдүүлжээ.
Ижил бараанд ялгавартай, тэгш бус гаалийн татвар тогтоосноор, өрсөлдөөний тэгш нөхцөл, тэгш гарааны зарчмыг алдагдуулж, монополь үүсгэн, бизнесийн шудрага бус нөхцлийг бий болголоо.
Монгол Улсын татварын санд төвлөрүүлсэн орлогыг нягталбал:
Монгол тамхи со ХХК-наас бусад импортлогчид 2017 онд 46,63 тэрбум төгрөгийн гаалийн татвар төлжээ.Харин тамхины зах зээлийн 47 хувийг эзэлж буй Монгол тамхи со ХХК болохоор ердөө л 9,66 тэрбум төгрөгний татвар төлсөн байна. Энэ нь бусад импортлогчдын төлсөн татвараас 4,8 дахин бага татвар төлснийг гэрчилж байгаа юм. Хэрвээ гаалийн татварыг тэгш, шудрагаар ногдуулсан бол 2017 онд Монгол тамхи со ХХК гаалийн татварт 31,71 тэрбум төгрөг илүү төлөх байсан юм.
31,71 тэрбум төгрөг бол 20 хүүхдийн цэцэрлэг барих мөнгө. Энэ мөнгөөр Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд, ялгаварлалгүйгээр олгоход хангалттай хүрэлцнэ. Ийм хэмжээний мөнгөөр Засгийн газар тулгамдсан жижиг асуудлуудаа шийдэх бүрэн боломжтой.
Гэтэл Засгийн газар, УИХ иргэд, аж ахуйн нэгжээс удаа дараа гарч буй анхааруулга, эсэргүүцлийг үл тоон УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид тусгайлан хөнгөлөлт үзүүлсээр байна. Эл бусармаг явдал үргэлжилсээр байвал Монголын төсөвт орох учиртай татварын мөнгө “үндэсний үйлдврлэгч” гэх халхлавчтай БНХАУ-ын Шан Ши гэх компанийн хэтэвчийг л дүүргэсээр байх болно.Дотоодын үйлдвэрлэгч гэгдээд байгаа Монгол тамхи со ХХК-ийн 51 хувийг БНХАУ-ын Шан Ши гэх компани эзэмшдэг болох нь тодорхой болсон агаадхэрвээ хуулиа мөрдвөл тус компани нь “үндэсний” бус гадаадын хөрөнгө оруулалттай (Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу) компани болж таарна. Дээр нь үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүнийх нь үндсэн түүхий эдийн(нутаг тамхи, ороох бэлдэц болон савлагаа) 92 хувийг импортоор оруулж байгаа тул “үндэсний үйлдвэрлэгч” огт биш юм. Үүнийг Монгол улсын хуульд тодорхой заасан.
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД:
5.1.20.“Монгол Улсынгаралүүсэлтэйбараа” гэжМонголУлсадолборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өр болгосон шинэ барааг хэлнэ гэж заасан байна.
Үүнтэй адил “Дотоодын бүтээгдхүүн” гэдэг нь Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын тайлбарласнаар: Тухайн бараа бүтээгдхүүний 60-аас дээш хувь(!?) нь тухайн улсаас гаралтай ургасан, үүссэн байхыг шаарддаг байна.
Бидний хөндөж буй зүйлтэй утга нэг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 02 сарын 01 ний өдөр иргэн М Онцгой албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 1.6-д заасан: Эх орны үйлдвэрийн пиво 1 литр тутамд 0,20 ам.доллар байхад импортын пивонд 1 литр тутамд 0,50 ам.доллар ногдуулахаар заасан нь холбогдох хуулийг зөрчсөн тухай маргаан үүсгэсэн билээ.
Дотоодод үйлдвэрлэсэн шар айрагт бага татвар ногдуулж, импортын пивонд өндөр татвар ногдуулсныг иргэн М“хууль зөрчсөн”гэж маргасан. Үндсэн хуулийн цэц асуудлыг хэлэлцээд 2005 оны 4 дүгээр сарын 13 өдрийн 03 дугаар дүгнэлтдээ дараах байдлаарасуудлыг тодорхойлж, шийдвэрлэсэн юм.
Дэлхийн худалдааний байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн удиртгал хэсгийн “Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчилэн олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх” гэсэн заалт
Мөн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний нэн тааламжтай нөхцөл”
3 дугаар зүйлийн “ Дотоодын татвар ногдуулалт болон зохицуулалтын үндэсний нөхцөл”
3 зүйлийн 2-т заасан “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортлогдсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн тус заалтыг хүчингүй болгосноор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж одоо импортын пиво, дотоодын үйлдвэрийн пивонд адил хэмжээний татвар ногдуулж байгаа билээ.
Гэтэл юуны учир Тамхины импортын гаалийн албан татварттэгш бус байдал үүсгэсэн нөхцлийг Засгийн газар, УИХ ойлгохгүй царайлж өдийг хүргэсэн байж таарах вэ?
“ДОТООДЫН БҮТЭЭГДЭХҮҮН”- гэх нэрэн доор тамхинд агуулагдах түүхий эд, үйлдвэрлэл, тоног төхөөрөмж зэрэг бүхий л зүйлсийг импортоор оруулж Монгол нэршил зүүлгэн дотооддоо савласныг хэлэх гэж үү !!! Үүнээс Монгол улсын гаралтай гэж тодорхойлох нэг ч зүйл байхгүйг тодорхой ойлгох нь зүйтэй болов уу.
Эх сурвалж, мэдээлэл: