“Тансаг наадам” хэмээх тодотголтой “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадам 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”, Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулсан билээ.
25 дахь жилдээ зохион байгуулагдсан уг наадмын шилдгүүд болох Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, М-СИ-ЭС Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа, “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номин нар уламжлал ёсоор “Оны залуу” лекцээ өнөөдөр /2018.05.05/ Төрийн ордны их танхимд зохион байгуулж байна.
Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуу Ц.Нямдорж “Аавын зурсан амьдрал”, Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуу Ж.Оджаргал “Өнгөрсөн ба ирээдүй”, 2017 оны Бүтээгч Улс төрч залуу Ц.Цогзолмаа “Өрсөлдөөн”, Бүтээгч Бизнесмен залуу Ч.Номин “Монгол Телевизийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл” гэсэн сэдвүүдээр тус тус лекц унших юм.
Алдаа оноотойгоо өндөрлөж буй шилжилтийн үеийнхэн өөрсдийн цаг үеийг хэрхэн дүгнэв, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй бүсгүйчүүд ирээдүйгээ хэрхэн тодорхойлж байгаа бол зэрэг олон асуултуудын хариултыг “Оны залуу” лекц өглөө. “Оны залуу” лекцэд салбар бүртээ манлайлан ажиллаж буй залуусын төлөөлөл оролцов.
Ингээд "Оны залуу" илтгэлийг шууд дамжуулж байна.
Уншиж байна |