ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Үхрийн цул мах 10 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-05-03

 

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 14.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.3 хувь, үхрийн цул махны үнэ 11.2 хувь, адууны ястай махны үнэ 7.6 хувь, ямааны махны үнэ 6.7 хувиар өссөн байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ 1.4 хувиар өссөн бол бусад махны үнэ өөрчлөлтгүй байна.

 

Мөн 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7465 төгрөг, үхрийн /ястай/ мах 8525 төгрөг, үхрийн цул мах 10320 төгрөг, адууны /ястай/  мах 6075 төгрөг, ямааны /ястай/ мах 5000 төгрөгийн үнэтэй байв.

 

Гурилын үнэ 

 

2018 оны 5-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

 

Төмс, хүнсний ногооны үнэ

 

2018 оны 5-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 115 төгрөгөөр (4.6%) өсжээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mahnii yne yagaad nemeed bainaa ??!!! shalgadag hyanadag gazar baina uu ?!
2018-05-04
хог гэж тал дүүрэн мал байгаад ч хэрэг алга
2018-05-03