Монголын арилжааны даатгалын ууган компани Монгол Даатгал ХХК нь даатгуулагч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, сонирхолд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр байнга нэвтрүүлж байдаг билээ.
БНХАУ-ын “Нэг Бүс, Нэг Зам” санаачлагын хүрээнд Монгол улсад хэрэгжих барилга угсралт, дэд бүтцийн төслүүдэд нэг талаас Монгол Даатгал ХХК, нөгөө талаас China Reinsurance Group компани хамтран эрсдэлийн удирдлага, даатгалын үйлчилгээ үзүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт 2018 оны 2 сард Монголын Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батзул, China Reinsurance Group-ийн Ерөнхий захирал Жан Рэнжан нар гарын үсэг зурснаар Монголын даатгалын зах зээлд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
China Reinsurance Group-ийн хувьд 1949 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Ази тивийн хамгийн том, дэлхийд найм дугаарт орох томоохон давхар даатгалын корпораци бөгөөд 2017 онд A.M.Best агентлагаас тус компанийн санхүүгийн хүчин чадалд A (Excellent) үнэлгээ тогтоожээ.
Ийнхүү хамтын ажиллагааны шинэ гарц нээгдсэн нь Монгол дахь уг төслийн оролцогч компаниудад эрсдэлээ санхүүгийн өндөр хүчин чадалтай дэлхийн томоохон давхар даатгалын компанид шилжүүлэн бүрэн хамгаалалтаар хангагдаж ажиллах таатай боломжийг олгож байна.
Даатгалын лавлах: 18001990
ХҮРЭХ ИРЭЭДҮЙГ ИТГЭЛЭЭР ХӨГЛӨНӨ
Уншиж байна |