Алтны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас "Алт-2" хөтөлбөрийг баталж, 2025 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй.
Тэгвэл алтны салбарт анхаарч буй бас нэг хэлбэр нь тусдаа компани байгуулсан явдал юм. “Эрдэнэс Монгол” компанийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгуулсан байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилжээ. Д.Ариунболд нь Эрдэнэс Тавантолгой компанийг удирдаж байгаад саяхан ажлаа өгсөн юм.
“Эрдэнэс алт ресурс” компанийг эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөх томоохон зорилтоор байгуулсан аж.
Б.Учрал
Уншиж байна |