Иргэн орон сууц худалдан авах болон сургалтын төлбөр төлөхдөө хуулийн дагуу тодорхой хувийн татварыг буцаан авдаг. Энэ жил нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Эдгээр иргэний нэрсийн жагсаалт, холбогдох мэдээллийг Нийслэлийн төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэж байна. Энэ ажил хийгдэж дууссаны дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлнэ. Буцаан олголт 4 дүгээр сарын 20-ноос хойш буюу ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно гэсэн мэдээллийг Нийслэлийн төрийн сангаас ирүүлээд байна.
Татварын буцаан олголт авах эсэхээ энд дарж шалгана уу
Б.Учрал
Уншиж байна |