ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Төрийн банк Э.Сүрэнд 51 тэрбум төгрөгийг ТӨЛӨХГҮЙ
2018-04-18

Төрийн банк, Э.Сүрэн нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2018.04.17/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон. Энэ талаар Төрийн банкны ерөнхий захирал Б.Баярсайхан мэдээлэл /2018.04.18/ хийлээ.

 

Улсын дээд шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж байна гэдгийг тогтоосон

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Өдрийн сонин” дээр өнөөдөр /2018.04.18/ “Э.Сүрэнгийн 51 тэрбум төгрөгийн өрийг Төрийн банк барагдуулах шийдвэр гарав” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энэхүү гарчиг нь доторх агуулгаас зөрсөн, олон нийтийг төөрөгдүүлэхээр байгаа учраас мэдээлэл хийх шаардлага гарлаа.

 

Нэгдүгээрт: Өчигдөр /2018.04.17/ Баянзүрх дүүргийн шүүх дээр Төрийн банкны зүгээс 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс гарсан шийдвэрийг шинээр илрүүлэх нөхцөл байдлаар дахин хянуулах хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтээ хоёр үндэслэлээр гаргаж тавьсан. 2017 оны арваннэгдүгээр сарын 6-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс “Хадгаламж” банкны эрх бүхий хүлээн авагчаас Төрийн банкны тайлан баланс шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээгээр хязгаарлагдана гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Үүнийг ЧД-ийн шүүх шийдвэрлээд манай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл “Хадгаламж” банкны хүлээн авагчаас Төрийн банкинд шилжүүлсэн эд хөрөнгө нь тухайн тайлан балансад тусгасан эд хөрөнгөөр хязгаарлагдана гэдгийг тогтоож өгсөн юм. Энэ шүүхийн шийдвэрийг өгөөд, 2013 онд гарсан шийдвэрийг дахин хянаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.

 

Хоёрдугаарт: “Хадгаламж” банкнаас Э.Сүрэнтэй холбоотой өр авлага шилжиж ирсэн үү гэдгийг албан бичгээр асуусан. Тэднийхээс 2018 оны гуравдугаар сарын албан бичигтээ “Манай “Хадгаламж” банкнаас Э.Сүрэнтэй холбоотой аливаа баталгаа, батлан даалттай холбоотой бичиг баримт шилжиж ирээгүй гэдгийг нотолж өгсөн юм.  Тэгэхээр бид ийм нотлох баримт гарч ирж байгаа учраас “Хадгаламж” банкнаас “Төрийн банк”-нд шилжиж ирэх нь битгий хэл “Хадгаламж” банкнаас хүлээн авагчид очоогүй юм байна гэдэг баримт гарч ирсэн. Үүнийг шинээр илрүүлэх нөхцөл байдлын улмаас шүүхэд хянуулахаар өгсөн. Өчигдөр энэ асуудлыг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцээд манай шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон. Гэтэл үүнийг “Төрийн банк Э.Сүрэнд 51 тэрбум төгрөг төлөх боллоо” хэмээн сонинд бичиж, ярьж байгаа нь буруу гэдгийг олон нийтэд хэлмээр байна.

 

Улсын дээд шүүхийн тогтоол энэ оны хоёрдугаар сарын 5-нд гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж байна гэдгийг тогтоосон. Нэг ёсондоо “Төрийн банк тухайн өр төлбөрийг барагдуулахгүй. “Жаст” компаниас тухайн өрийг барагдуул” гэдэг шийдвэр гарсан. Энэ бол Дээд шүүхийн тогтоол. Тэгэхээр 2013 оны 19 21 гэдэг шийдвэр нь “Жаст” компаниар төлүүлнэ гэж гарсан. Хэрэв “Жаст” компани төлөхгүй тохиолдолд “Төрийн банк”-нд эрх үүрэг нь шилжсэн гэдэг утгаар нь гэрээний заалтыг тайлбарлаад “Төрийн банк” гаргана гэх утгатай зүйл ярьчихсан. “Жаст” компаниар төлүүлэх ажиллагаа хийгдээгүй байгаа тул эхний ээлжинд “Жаст” компаниар төлүүлэх ажиллагаа явагдана гэдэг зүйлийг хэлэх гэсэн юм.

 

Бид энэ ажлыг авснаас хойш шинээр илрүүлэх нөхцөл байдлаар шүүхэд долоон удаа хандсан. Бидний ажил дуусаагүй байгаа. Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр үү хүчин төгөлдөр бус уу гэх асуудал байна. “Хадгаламж” банкнаас эрх бүхий хүлээн авагч руу шилжсэн асуудлаар бид огт маргаагүй. Энэ асуудлаар маргах боломж байна. Тэгэхээр “Төрийн банк” төлбөр төлөх асуудал байхгүй. Учир нь “Жаст” компаниас гаргуул гэсэн шийдвэр нь байгаа. 19 21 гэх анхны шийдвэр нь хүртэл “Жаст” компаниас гаргуул гэсэн байдаг. Тийм учраас өнөөдрийн байдлаар “Төрийн банк” аваагүй тэр бүү хэл байхгүй юмны төлөө төлбөр төлөхгүй” гэв.

 

“Төрийн банк” аваагүй зүйлийнхээ төлөө өр төлөх эрхзүйн харилцаа үүсээгүй байна 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Төрийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл “Төрийн банк”-ны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Эхний хоёр шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны байна гэж үзсэн. 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус явагдаад байна. 19 21 гэх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд эхлээд “Жаст” группын төлбөрийн чадвартай эсэхийг тогтоо. Хоёрдугаарт “Жаст” групп дампуураагүй буюу хуулийн этгээдийн эрхээ хадгалж байгаа нөхцөлд “Төрийн банк”-руу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй, хууль бус гэдгийг тогтоож өгсөн. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Төрийн банкинд хийгдэхгүй гэж ойлгож болно. Дампуурлын асуудал нь үндсэндээ 3-5 жилийн хугацаанд үргэлжлэх зохицуулалттай. Өнөөдөр “Жаст” группыг дампуурсан, төлбөрийн чадваргүй болсныг тогтоогоогүй байна. Одоо 2013 оны 19 21 гэх шүүхийн шийдвэр гарах болсон үндэслэл, нотлох баримт гэж бий. Тэр нь банкнаас гаргаж өгсөн баталгаа, батлан даалт, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, хуралдааны тэмдэглэл зэрэг бичиг баримт байдаг. Үүнийг “Хадгаламж” банкны архив болон Улсын Бүртгэлийн ерөнхий газраас шүүж үзэх юм бол тухайн бичиг баримтуудын дугаар дээр өөр өөр баримтууд байдаг. Ийм баримт огт байхгүй. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа” гэлээ.

 

Төрийн банкны удирдлагууд аваагүй зүйлийнхээ төлөө өр төлөх эрхзүйн харилцаа, Э.Сүрэн, Төрийн банк хооронд батлан даалтын харилцаа байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Teriin bank 51 terbumiig telne geed shiidver garval bodlogo temtsel garna shyy hyyramch barimt burduulsen baisan ne togtoogdson shyy dee Zalilangiin byleg gemt heregtei shyy ATG anhaaraldaa avaach
2018-04-19
Чи мэнгэт гуай юу. Тер биш луйварчид Терийн банкийг луйвардах гэж шvvгчдийг хахуульдаад байгаа юм бишvv aaн. Эрvvл хvнд тэгж л харагдаад байна.
2018-04-18
Мэнгэт энэ хэрэг дээр Алтангийн гэрт суучихсан юм чинь нелеелеед байгаа юм биш байгаа. Тvvнийг АТГт бас егеечээ.
2018-04-18
Терийн банк эсрэг шийдвэр гаргасан шvvгч бvрийг нь АТГ, Шvvхийн Еренхий зевлелд егеед байгаач.
2018-04-18
toriinesreg shiidever gargasan shuugch nart hariutslaga toots. Toriin bank dampuursan esvel tuhain shuugchiin gargasan buruutai shiideverees uussen gem horiig ter olon terbumiin horongtei shuugch naraar toluul.
2018-04-18
Zochin:
Ter irgenii herengiig bulaasaar deeremdseer, hezee uuniigee zogsooh be
2018-04-18
Чи мэнгэт гуай юу. Тер биш луйварчид Терийн банкийг луйвардах гэж шvvгчдийг хахуульдаад байгаа юм бишvv aaн. Эрvvл хvнд тэгж л харагдаад байна.
Hh:
Ter Sureng zalulangiin heregeer tataachee!!! Uneheer ene zasag tor shinechlegdeh tsag ni boljee!!!
2018-04-18
Иргэн:
Ямар даварсан Жаст, Сүрэн нар вэ. Ичих нүүргүй новшнууд юмаа
2018-04-18