Таны биед МАГНИ ямар ач холбогдолтой вэ

Магни цуснаас авахуулаад бүх эд, эс, ясанд хүртэл агуулагддаг байна. Эд эсийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй уг эрдэс маань 300 гаруй амин чухал биохимийн урвалд орж генетик мэдээллийг дамжуулахаас гадна булчин суллах (улмаар зулбах эрсдэлийг бууруулна), зүрхний хэм алдагдахаас хүртэл сэргийлэх нөлөөтэй. Магнийн ач холбогдлын талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Нэг
Сайн унтаж амрана. Магнийн дутагдлын үед нойрыг зохицуулдаг мелатонин гэх дааврын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар хүн муу унтдаг буюу огт унтаж чаддаггүй
Хоёр
Цусны даралтыг тогтворжуулна
Гурав
Зүрхний шигдээст хүргэх аюултай судасны хатуурлаас сэргийлнэ
Дөрөв
Цусан дахь сахарын хэмжээг тогтвортой барьж, чихрийн шижингээс сэргийлнэ
Тав
Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогоос сэргийлэх буюу зовиурыг багасгана
Зургаа
Тайвшруулна. Стресс, сэтгэлзүйн хямралыг даван туулахад тус болно
Долоо
Амьсгалын замын үйл ажиллагааг дэмжих тул астма-гийн зовиурыг багасгана
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ