ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ж.Бат-Эрдэнэ: Нүүрс тээвэрлэлтээ УУРХАЙ өөрөө хийх ёстой
2018-04-17
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тавантолгойн нүүрсийг хэрхэн зарах вэ? Авч байгаа Хятад нь баяжиж, зарж буй нь Монгол ядуурсаар байх уу? Гашуунсухайт, Ганц модны боомтыг харьцуулаад л харчих, баялгаа зарж байгаа Монголд юу үлдэв? Ийм гомдлын үгийг нүүрс тээврийн жолооч, Цагаан хадны оршин суугчдын амнаас түвэггүйхэн гарна. Сонгуулийн үйл явц өрнөж, засаг солигдох хооронд орхигдоод байсан Тавантолгой, Гашуунсухайтын байдалд төр засаг анхаарал хандуулж, сайд нар өргөн фронтоор дайлаад ирэв. Ерөнхий сайд, салбарын сайд нартайгаа хилийн наана, цаанаа уулзалт хийж, нүүрсний экспортын орлогыг нэмэх арга чаргыг эрэлхийлжээ. Ингэхдээ Хятадын талтай бол хэл амаа ололцсон гэнэ. Хятадууд бүх талаар дэмжихээ илэрхийлж, өчигдрөөс эхлэн нүүрс тээврийн машиныг нэвтрүүлэх гарцаа гурав болгон нэмжээ. Ингэснээр Ганц модны боомтоор нэвтрэх нүүрсний машины тоо 20 хувиар нэмэгдсэн мэдээллийг Засгийн газраас өглөө.

 

Харин одоо дотооддоо асуудлаа хэрхэн шийдэх вэ? Энэ асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар нар маш тодорхой байр суурь илэрхийлжээ. Тэд төрийн өмчит Эрдэнэт Тавантолгой компани тээвэр ложистикоо өөрсдөө хийх хэрэгтэйг дуу нэгтэйгээр даалгасан байна.

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Нүүрс тээвэрлэлт төрийн байгууллагуудын ажил мэт алдаатай бодлого олон жил явж ирлээ. Яг үнэндээ бүтээгдэхүүн тээвэрлэлтийн асуудал нь тухайн компаниудын хариуцан хийх ёстой ажил юм. Нэг талдаа уурхай, нөгөө талдаа нүүрс худалдаж авч байгаа компани хоорондын асуудал. Өөрөөр хэлбэл, уурхай логистикийн асуудлаа өөрсдөө давхар авч явах ёстой” хэмээн төр зохицуулагч нэрээр хутгагч хийхгүй гэдгээ хэлжээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар  "Эрдэнэс Тавантолгой одоо яаралтай зохион байгуулалтад орох ёстой. Хажууд нь Энержи Ресурс болоод байхад яаралтай зохион байгуулалт хий.  Юуны түрүүнд логистикоо өөрсдөө хий. Дээрээс нь чадалтай боловсон хүчин нэм. ЭТТ үлгэр жишээ компани болох ёстой” хэмээн төрийн нүүр түлэхгүй байхыг төрийн компанийханд даалгажээ.

 

Эрдэнэс Тавантолгойн нүүрс тээврийн өнөөгийн байдал тун бүрхэг. Хорь гаруй тээврийн компанитай гэрээтэй ажилладаг бөгөөд тэдний цөөнгүй нь хятад эзэнтэй тээвэрлэгчид. Уурхайн амнаас нүүрсээ ачаад, биржийн бичгээ аваад гарсан л бол Эрдэнэс Тавантолгойд падгүй. Уурхайн амнаас цааш тээвэрлэгч компаниудын асуудал гэсэн үг. Энэ байдлыг халах үүргийг сайд нар Төрийн өмчит Эрдэнэт Тавантолгой компанид өглөө. Нүүрс тээврээ өөрсдөө хариуцаж, нийгмийн даатгалаас эхлээд жолооч нарт төр анхаарал хандуулах ёстойг даалгав. Харин төрийн компани төрийн сайд нарын үгийг хэрхэн сонсох нь цаг хугацааны асуудал болон үлдлээ.

 

 Худалдан авагч Хятадын тал  манай нүүрснээс татгалзаагүй. Бүх талаар хамтран, дэмжин ажиллахаа төрийн өндөр түвшнээс эхлээд дунд суудлын дарга нар нь ч Ерөнхий сайдад хэлж. Тэгэхээр одоо монголчууд дотроо эв зүйгээ ололцох хэрэгтэй байна. Төрийн түвшинд нэгдсэн бодлого боловсруулж, тэрийг нь уурхай, нүүрс тээвэрлэгч нар хэрэгжүүлчихвэл нүүрсний экспортын орлого өсөх үүд хаалга нээлттэй байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Vuruu:
Sumyia saidiin shahaag hiih gej bnashuu
2018-04-17
Naraa:
Zah zeel ni ooroo zogitsuulaad bolood bhad zaaval tor bolood toriin omchiin uurhai an end oroltsoh ni buruu
2018-04-17
Zochin:
Энэ сэтгэгдэлд дурдсан асуудал үнэн бол магины шахаа хийх гэж байгаа нэг сайдыгг нь бхримт нотолгоотойтнь хэвлэлийнихурал хийгээд мэдээллээдэхээч
2018-04-17
Батэрдэнийг гайгүй хүн гэж бодсон чинь яагаа ч эрт хулгай яриад эхэллээ.Коммунист юмуу даа
2018-04-17
Хүрэлсүх маань Долгорсүрэн зааны хүүг доогуураа хөлдөө алдаж далаараа тавиулах нь тодорхой боллоо ядаж л дөрвөн оноо алдлаа ум мани....
2018-04-17
Зайл:
Энэ БатЭрдэнэ гэж ажлаа мэдэхгүй дурак. Энержи Ресурс машин авсан зээлээ өнөөдөр хүртэл төлж чадахгүй 600 сая долларын бондоо төлөөгүй байна тэнэг минь!!! ЭТТ ХК тээвэр хийхэд 2000 машин хэрэгтэй 500 сая доллар болно!!! Машин шахаж дахиад өрөнд оруулах гээд байна уу муу лалар.
2018-04-17
Сумьяабазар хятадын Winsvei компанитай хамтарч давхар чиргуултэй 300машин оруулж ирж байгааг толгойтой болгон мэдэж байгааа
2018-04-17
Уурхай бол нүүрсээ олборлоно, зарна. Тээвэрлэлтийг тээврийн компаниуд хийнэ. Эд нар өөрсдөөсөө зайлуулахыг оролдож байна. Ажил хийж чадахгүй бол чаддаг, хийх хүсэлтэй хүмүүс байгаа. Хятадын бүх хуучин машиныг хуурамч бичиг баримтаар оруулж ирж тусгаар монголын газар нутгаар чөлөөтэй явуулж мөнгийг нь авчихаад одоо бидэнд хамаагүй ухааны юм ярих нь ариун явдал уу
2018-04-17