ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Шинэ орон сууцны үнэ өслөө
2018-04-13

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 2-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

 

Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.7%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 0.88  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 1,177 гарсан. Энэ нь өмнөх сараас 1.09 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.93 хувиар өссөн байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс 0,924. Суурь үеэс 7.59%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 2-р сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,177

0,924

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1.75%

17.67%

-7,59%

Өмнөх сартай харьцуулахад

0.21%

1.09%

0,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0.46%

1.11%

1.33%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0.88%

2.93%

0.21%

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4718 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Өсөж байгаа нь үнэн байх.Олон арван мянган хүмүүс их мөнгө олж байна. Уул уурхайтай холбоотой ажил хийж буй хүмүүс, төрийн эрх мэдэл бүхий байгуулагад ажиллаж буй хүмүүс.Хамгийн гол нь тэд олон байр худалдан авч байна. Төсвийн шүүгч нар гэхэд 4-5 байртай гэх мэт.
2018-04-16
kkkk.:
tcuuhun bair uldlee gesen zar heden jil haa saigui bhad usuud l bnauu?
2018-04-15
Лхагва:
ЭНЭ ЗАХИАЛГАТ ХУДЛАА МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА Л ГАРГАЖ БАЙХ ЮМ ҮЛ ХӨДЛӨХӨӨС ШИНЭЭР ХУДАЛДАН АВСАН ОРОН СУУЦНЫ ГЭРЧИЛГЭЭ ГАРАХГҮЙ ХЭНЧ ХУДАЛДАЖ АВААГҮЙ БАЙХАД ӨСӨӨД БАЙДАГ ҮНЭ ГЭЖ МАНАЙ МОНГОЛД Л БАЙДАГ БАЙХ НӨГӨӨ СҮРХИЙ ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЖАМААС СӨРСӨН БАЗАА ГЭЖ ОЙЛГОХУУ, БАРИЛГЫН КОМПАНУУД БАЙРАА БОРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ДЭЭРЭЭС НЬ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БААХАН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР ШИЙДЭГДСЭН БАЙХАД БОРЛУУЛАЛТ БҮҮР Л МУУДАЖ БАЙНА ТЭГЭХЭЭР ӨСӨХ ҮНДСЛЭЛ БАЙНУУ! МӨРӨӨДӨХДӨӨ МӨНГӨ ТӨЛЖ ХИЙЛГЭСЭН СУДАЛГАА ГЭДЭГ ЭНЭ БУЮУ.
2018-04-15