Дипломат албан паспорттой иргэдийг визнээс чөлөөллөө
2018-04-05

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис өнөөдөр /2018.04.05/ Улаанбаатарт ирлээ. Швейцарийн Холбооны Улсаас Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцон хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зуржээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бидний онцгой анхаарч хамтран ажиллах салбар бол хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэл юм.  Швейцарь Улсаас 2018-2020 онд Монгол Улсад  51.5 сая швейцар франкын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл урлаг бүхий л салбарт өргөжиж цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Швейцарь Улс Монголын найдвартай түнш байх болно

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Швейцарийн гадаад хэргийн сайд Игнацио Кассис “Монгол улс чухал орон гэдэг утгаар айлчлал хийхээр шийдсэн. Би БНХАУ-д айлчлах үеэрээ “Зам ба санаачлага” хөтөлбөрийн талаар ярилцсан. Монгол Улсад ирээд Д.Цогтбаатар сайдтай энэхүү санаачлага Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар санал солилцлоо. Манай хоёр орны хамтын ажиллагаа ирээдүйд улам бүр өргөжиж хөгжих бүрэн бололцоотой. Швейцарь улс бол Монгол Улсын найдвартай түнш байх болно. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр талын харилцаагаа улам бүр бэхжүүлэх зорилгоор хоёр гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний гэрээ нь дипломат болон албан паспорттой иргэдийн визийн шаардлагыг цуцлах, визгүй зорчих эрхийг нь нээж өглөө. Хоёр дахь нь зөвшөөрөлгүйгээр оршин сууж буй иргэдийг эх оронд буцаах тухай гэрээ юм. Цөөн хэдэн Монгол хүн Швецарт зөвшөөрөлгүй оршин суудаг. Эдгээр иргэдийг илүү албан ёсоор гэрт нь буцаах ажлыг хэрэгжүүлнэ. Бид айлчлалын үеэр Швейцар улсын тусламжтайгаар Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд И.Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ дахь Монгол, Швейцарийн парламентын бүлгийн гишүүд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай тус тус уулзан хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны зарим төсөлтэй танилцах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ккк:
Швейцарьт очоод ах аа намайг бодоорой. Оффшороос мултлаарай гэж хэлээд ирэв үү.
2018-04-10
Иргэн:
Сайн байна Гадаад яаманд баяр хүргье ээ. Тэнд хараар байдаг хүмүүсээ авах нь манай үүрэг. Хаа ч хууль дүрмийн дагуу л ажиллаж амьдрах ёстой.
2018-04-05