Монгол-АХБ хооронд 207 сая ам.долларын гэрээ байгууллаа
2018-04-04
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 207 сая ам.долларын санхүүжилт бүхий гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд тус зээл, тусламж зориулагдах аж.

 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Энэ төслүүд нь иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгох, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн АХБ-Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн” гэдгийг онцлов.

 

 

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээс гадна тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Avah yah ve? Neeh huurtsugluj bayarlaad baih yum alga. Zuv zuitei ur ashigtai ashiglahaa l bod. Bag saaj ihiig hiigeerei dee hulgaichuudaa.
2018-04-04