41 мянган иргэнийг зээлийн "хар жагсаалтад" оруулахгүй
2018-03-21

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаарын сарын 9-ний өдрийн А-60 дугаар тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг  тодорхойлов. Энэ арга хэмжээний үр дүнд 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан  чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар уг тушаалаар зохицуулагдсан ба нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангаад байна.

 

 

Энэхүү арга хэмжээ нь   харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой бөгөөд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлогын арга хэмжээ болно.

 

Монголбанк өнгөрсөн жил буюу  2017 оны  2 дугаар сарын 10 –ны өдөр 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс  ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө бүрэн төлж дууссан зээлийн мэдээлэл хамрагдсан билээ.

Shuud.mn
Сонин хачин