Төмөр замын тээврийн орлого 39.6 хувиар өсөв
2018-03-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Төмөрз амын тээврээр энэ оны эхний хоёр сард 4107.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 414.2 мянган хүн тээвэрлэжээ.

 

Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 941.6 /29.7 хувь/ мянган тонн, зорчигчид 6.1 /1.5 хувь/ мянгаар өссөн байна. Харин тээсэн ачаа өмнөх сараас 146.6 /6.9 хувь/ мянган тонн, зорчигчид 26.8 /12.1/ мянган хүнээр буурчээ.

 

Төмөр замаар оны эхний хоёр сард нийт тээсэн ачаанд дотоодын ачаа 40.2 хувь, экспортын ачаа 35.7 хувь, импортынх 11.5 хувь, дамжин өнгөрсөн ачааных 12.6 хувийг эзэлжээ.

 

Төмөр замын тээврийн салбарын орлого энэ оны эхний хоёр сард 90.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.8 /39.6 хувь/ тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин