Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 57.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 135.5 /0.9 хувь/ тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 /29.0 хувь/ их наяд төгрөгөөр өссөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны хоёрдугаар сарын эцэст 850.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 48.5 /6.0 хувь/ тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 94.3 /10.0 хувь/ тэрбум төгрөгөөр буурсан байна.
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 13.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 170.9 /1.3 хувь/ тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1.2 /9.8 хувь/ их наяд төгрөгөөр өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 993.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 56.0 /6.0 хувь/ тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 57.4 /5.5 хувь/ тэрбум төгрөгөөр буурав. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр буурсан байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |