ШУУД: Эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж эхэллээ
2018-03-13

 

"Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ. ЖАЙКА-гийн дэмжлэгээр Монголбанк, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн зохион байгуулж буй тус хэлэлцүүлгийн үеэр хоёр салбар хуралдаан болно. Хэлэлцүүлгээр Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт, Уул уурхайн хөгжлийн стратеги, Орон сууцны зээлийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө, Үнэ өөрчлөгдөх дундаж хугацааг тооцох нь зэрэг асуудлыг олон улсын байгууллагын шинжээчид, дотоодын судлаачид хэлэлцэх юм.

 

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ хэлэлцүүлгээр судлаачдын судалгааг олон нийтэд хүргэх, судалгааг бодит ажил болгож, судалгааны процессыг хөгжүүлэх зорилготой юм байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uamar ch vr dvngvi agaarin um uariad l bi itgexgvi bnaa
2018-03-13
зочин:
Эдийн засагийн өсөлтөө ард иргэддээ хүргэх арга зам олоорой
2018-03-13