Монголын санхүүгийн салбарын амжилтыг өндрөөр үнэлэв
2018-02-27

Гэрэл зургыг MPA.mn

 

Олон улсын санхүүгийн корпорацийн дэргэдэх Тогтвортой санхүүжилтийн холбооноос Монгол Улсад Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн анхны тайланг өнөөдөр танилцууллаа.

 

Танилцуулгын өмнө Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен “Банк, санхүүгийн салбарт тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын санхүүгийн салбар нэлээн ахицтай байна. Хөгжиж буй бусад улс орнуудад үлгэр дууриал болохуйц амжилт гаргасан гэдгийг хэлэхэд таатай байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Тогтвортой санхүүжилтийн холбоонд 34 улс гишүүнээр ажилладаг. Энэ орнууд нь дэлхийн хөгжиж буй орнуудын санхүүгийн 85 хувийг бүрдүүлдэг юм байна. Энэ тайланд гишүүн орнуудаас 19-ыг нь хамруулсан аж. Тус орнуудыг гурван түвшинд ангилсан бөгөөд хамгийн их амжилт гаргасан улсуудын тоонд Монголын санхүүгийн салбар багтжээ. Энэ амжилт нь бусад улсуудад үлгэр дууриал үзүүлэх түвшинд хүрснийг суурин төлөөлөгч Туен Нгуен хэлэв.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Өдөр бүр хаа нэгэн байгууллага дээр янз бүрийн хурал зөвлөлгөөн, олон улсын нэр доор судалгаа зөвлөлдөх уулзалт гэж болж тэнд заавал нэг гадаад хүн - зөвлөгч буюу удирдан чиглүүлэгч эсвэл асуудлыг дүгнэгч байх юм. Бид хэдэн жил гадаад хүнээр улсынхаа ажлыг хийлгэж-дүгнүүлж , сургаал хичээл сонсож явах юм болдоо. Энэ олон судалгаанууд ...., олон нийтийн, олон улсын , төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо гэж байна уу, засаг төрд нэмэртэй байна л гэж ойлгоё.
2018-02-27
үнэн шүү:
монголын санхүүгийн салбарын үйлчилгээ нь маш амжилттай хөгжиж ард олноо ясыг нь гартал мөлжиж байгаа нь үнэн шдэээээ
2018-02-27
saihan snaah yum kkkkkkkkkkkkkkkk
2018-02-27
Худал хоосон үг
2018-02-27
BURUU:
HUDLAI MOLGAI UMSGEED BAI. MONGOL IIN ARD TUMEN SHULUJI BEI, HOJUULEHGUI SYSTEM IIG MAGTAN DUULJI BAIN ,MUU OOGSHUULNAI GEDEG BOL MONGOL IIN ARD TUMEN NI ESERGEE GEMT HEREG SHUU
2018-02-27