Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бусад санхүүгийн зах зээлийн өнгөрсөн оны байдлыг талаар мэдээлэл хийлээ. Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо зэрэг салбарт 2017 оны жилийн эцэст эерэг өөрчлөлт гарч, 25 хувийн өсөлттэй гарчээ.
СЭШХ-ын дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, 2017 онд үнэт цаасны салбарын зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөг хүрч, 2016 оныхоос 65.9 хувиар өссөн нь түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн аж. Үүнийг ДНБ-тэй харьцуулахад 9 хувтай байгаа ажээ. Түүнчлэн “Шинээр гаргасан үнэт цаас бүгд өндөр үнээр арилжаалагдсан нь тус салбарт зах зээлийн эрэлт нэмэгдсэнийг харуулж байна” гэсэн юм.
Даатгалын салбарын нийт хөрөнгө өнгөрсөн онд 244.7 тэрбум төгрөг хүрч өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсчээ. Мөн банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэж байна.
Түүнчлэн хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн тоо 55.624 болж, энэ салбарын хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрснээр 5.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь 2012 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
М.Дөлгөөн
Уншиж байна |