"Оюутолгой"-д цахилгаан станц барих хувилбарыг судалж байна
2018-02-23

 

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан “Оюутолгой” компани уурхайг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах ажлын явцын талаар тодруулга хийж байна.



Монгол Улсын Засгийн газар 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” (ӨБЭХСХАГ)-г цуцалсан билээ. ӨБЭХСХАГ нь өмнийн говийн бүсэд эрчим хүчний хангамж хөгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулах зорилгоор Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны суурь баримт юм. Тус гэрээнд Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) шинээр барьж, Оюу толгойн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгыг тусгаж, “Оюутолгой” нь станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар заасан юм.



ӨБЭХСХАГ-г байгуулснаар “Оюутолгой” компани нь Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор тавьсан саналыг дэмжиж, уурхай дээрээ 2012 оноос барьж эхлэхээр ажиллаж байсан өөрийн эзэмшлийн цахилгаан станцын ажлыг зогсоосон бөгөөд ТТЦС-ыг байгуулах ажлыг бүрэн дэмжиж, ТТЦС-ын судалгааны ажил болон хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээрүүдэд оролцож ирсэн билээ. Мөн судалгааны ажлын явцад ТТЦС-ыг байгуулах ажил дөрвөн жилээс урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон тул 2017 онд багтаан дотоодоос эрчим хүч авах тухай 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийг түр зогсоосон юм.



Засгийн газрын төслийн нэгж, “Эм-Си-Эс” ХХК (ТТЦС-ын дотоодын хувь эзэмшигч), Рио Тинто, “Оюутолгой”-н хамтын хүчин чармайлтаар ТТЦС-ын ажил урагшилж байгаа боловч ТТЦС-ын төслийг сонирхох хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн тоо цөөхөн байгаагаас төслийн ахиц удаан байна. Одоогоор ТТЦС-ын төсөл дээр “Оюутолгой”-д шаардлага хангахуйц албан ёсны техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй байгаа бөгөөд ийм хөрөнгө оруулагчгүйгээр төслийн санхүүжилт татах боломжгүй юм. Эдгээр амин чухал асуудлуудыг шийдсэн ч дараа нь олон шатны хэлэлцээр, зээлийн судалгаа зэрэг багагүй ажил хийх шаардлагатай тул ТТЦС нь дөрвөн жилийн дотор ашиглалтанд орох боломж хомс байна.



“Оюутолгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судалж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно. Мөн зарим зөвшөөрлийг 2017 оны 1 дүгээр сард сэргээхээр хандсан боловч одоогоор шийдэгдээгүй байна.



Бид цаашдын ажилдаа Эрчим хүчний яамтай ярилцаж, харилцан байр сууриа ойлголцон ажиллана.



“Оюутолгой”-н өөрийн эзэмшлийн цахилгаан станц барих зардал нь 2016 оны 5 дугаар сард батлагдсан гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5.3 тэрбум ам.долларын дүнд багтаагүй болно.


ӨБЭХСХАГэрээний хувийг эндээс үзэх боломжтой.

Эх сурвалж: ot.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ОТ д мадлуулж эрчим хүч авч өх гэрээгээ хойшлуулж ирсэн нь их алдаа ОТ г ийм байдлаар монголчуудад хандаад байвал бүх гэрээгээ шинэчлэх шаардлагатай ядууралд орсон ард түмэн баялгаа эзэмших эрхтэй ОТ хэт даварч байна шүү
2018-03-14
1234566:
10 хувийн гэсэн Хочит Даваасүрэн юу хийгээд хаячихваа. Яаж ч бодсон Таван толгой дээр Станц бариад өмнийн бүсийн ОТ, Цагаан суварга гээд л бүх л хэрэглэгчид бүтээгдэхүүнээ зарвал ЗӨВ баймаар. Одоо ОТ зөвхөн өөрийгөө хангах станц уурхай дээрээ бариад л явчихна. Таван толгойн нүүрсийг эрчим хүч болгох нь бас нэг Бүтээгдэхүүн баймаар.
2018-02-26
ОТ өөрөө ЦС -аа барих юм бна, ингэж мэргэнд бууж бна
2018-02-25
Зочин:
Даваасүрэн өөрийнхөө рекламдах ажлыг хийж байгаа учраас энийг байгаа цагт эрчим хүчний салбарт ямар ч төсөл хэрэгжих боломжгүй байна даа. Хүрэлсүх анхааралдаа аваасай
2018-02-24
Энэ Даваасүрэн гэж нэг рекламны фаус нэг байна аа.энэнээс эрчим хүчний салбарт сэргэлт гарах үнэрч алга
2018-02-24
судлаач:
ЭНД ЯМАР Ч ХУВИЛБАР ХЭРЭГГҮЙ ШУУД ТАВАН ТОЛГОЙН ОРДЫН НҮҮРСИЙГ ТҮШИГЛЭЖ БАРИНА, ОТ-ООС ЕРДӨӨ 100 ХҮРЭХГҮЙ КМ ЗАЙТАЙ , БЭЛЭН АГААРЫН ШУГАМ БАЙГАА..............БҮҮ
2018-02-23
irgen:
gereeg ni harlaa , tamgaach zov darj meddeggui hymyys baina
2018-02-23