“ТТGVCO” компани 130 тэрбум төгрөг хууль бусаар авсан гэлээ
2018-02-08

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ҮЭХ-ноос тус компанитай холбоотой тэгш бус гэрээний талаар мэдээлэл хийлээ.

 

Хятадын “ТТGVCO” компани “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн хууль бус гэрээний асуудал өнөөг хүртэл үргэлжилсээр. “Эрдэнэс Тавантолгой” компани  2015 онд “ТТGVCO” компанитай уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 

Гэрээний дагуу нэг шоо метр олборлолт тутамд “ТТGVCO” компани 11.7 мянган төгрөг төлдөг бол Монголын компани 6475 төгрөг төлдөг аж. Гэтэл гэрээт олборлогчдын ханш нэг шоо мерт олборлолт тутамд 4000 төгрөг буюу 80 хувийн зөрүүтэй байгаа нь алдагдалд хүргэж байна гэнэ. Үүнээс үүдэн өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой“ компани “ТТGVCO” компанид 130 тэрбум төгрөг илүү төлжээ.

 

Тиймээс Өмнөговь аймгийн Цанхид олборлолт явуулж буй гаднын болон дотоодын компонын олборлох зардлыг тэнцүүлэн 7350 төгрөг болгох саналыг “Эв санааны нэгдэл” ҮЭХ-ноос дэвшүүллээ. Ингэсэн тохиолдолд 115 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэлээ.

 

“Эв санааны нэгдэл” ҮЭХ-ны тэргүүн С.Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой“ компани "ТТGVCO" –компанитай байгуулсан алдагдалтай гэрээний талаарх зарим бодит баримтыг нийгэмд танилцуулж судлуулахыг хүссэн юм. Манай компанийн ажилчид бид энэ гэрээг 2015 оноос эхлэн алдагдалтай, Монголчуудыг төөрөгдүүлсэн, хууль бус, Монголын олон хуулийг зөрчсөн гэрээ байсныг сануулж байсан. 

 

Төрийн өмчит, Монголын ард түмний хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой“ компанийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүдээ төлөөлөн ажилчдадаа эрүүл, аюулгүй байдал хангагдсан орчин нөхцөлд ажиллуулахын тулд энэ асуудалд оролцож байгаа юм.  Тэгш бус гэрээний нөхцөлөөс болж “Эрдэнэс Тавантолгой“ компанийн ажилчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй Монгол Улсын гурван сая иргэн хохирч байна. Хэрэв Зүүн Цанхид ажиллаж буй Хятад гаралтай Сингапур Улсын иргэний хөрөнгө оруулалттай "ТТGVCO" компанийн нэг шоо метр уулын ажил хөдөлгөх үнийг 4.8-3 ам.доллар буюу 11.750 төгрөгөөс 7.350 төгрөг болгон бууруулаад, Баруун Цанхийн уурхайд ажиллаж буй Монгол компанийн үнэлгээг 6.450 төгрөгөөс 7.350 төгрөг болгон нэмэгдүүлж хоёр уурхайн үнэлгээг тэгш болгосноор жилд 115 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. "ТТGVCO"  компанитай байгуулсан гэрээг өнөөдөр хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь “Эрдэнэс Тавантолгой“ компанийг эдийн засгийн алдагдал учруулах санааг агуулж зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн үйлдэл шинж байгаад мэргэжлийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж анхаарлаа хандуулна гэж итгэж байна” гэсэн юм.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Үүнийг Гэдсэндээ хөлөө жийоцэх гэдэг билүү
2020-03-19
Болдбаатар:
Хятадын компаниас авилга авчаагүй л бол манай хэд үнийг тэнцүүлж, шударга зарчимд нийцүүлэмээр л юм даа
2018-02-22
Зочин:
Dunshin Zunhua Group burhan haldun -d olborloltiin ltsenz avsan tsagaan sariin daraa uhna gej baina
2018-02-13
Зочин:
ти ти жи ви гийн үнийг бууруулах гэдгийг дэмжиж байна харин барууны үнийг нэмэх гэдэг чинь худлаа сонсогдож байна шүү. Хишиг арвин компани чинь угаасаа өндөр үнэтэй ажиллаж байгаа. харин ч олборлолтын зардлыг нь бууруулж жижиг таван толгойтой ижил түвшинд хүргэх хэрэгтэй. тэгэхдээ тийм юм хэзээ ч болохгүй л дээ улс төрийн компани юм чинь.
2018-02-10
Зочин:
TAVAN TOLGOI GEDEG ZUGEER NAM DAGNASAN SAALIIN UNEE. GEHDEE MAN ILUU BULINGARTUULJ BNA
2018-02-08
makmohan:
eronhiilogch Erdenes tavan tolgoig toirson ene companiig anhaaraldaa yaraltai avahgui bol mongoliin horongo ideed duuslaa .atg shalgaad uzeh heregtei ????
2018-02-08
makmohan:
ene company ni makmohan gedeg neree oochilson company sh yy dee. boon luivar atg shalgah heregtei sh yy
2018-02-08
makmohan:
ene company ni makmohan gedeg neree oochilson company sh yy dee. boon luivar atg shalgah heregtei sh yy
2018-02-08
Зочин:
Барууны үнийг нэмэгдүүлэх гэж юу яриад байгаа эргүү вэ? Хэнээс хахууль авах гээд захиалгат ажиллагаа явуулдаг юм бэ?..
2018-02-08
Зочин:
Барууны үнийг нэмэгдүүлэх гэж юу яриад байгаа эргүү вэ? Хэнээс хахууль авах гээд захиалгат ажиллагаа явуулдаг юм бэ?
2018-02-08