Санхүүгийн байгууллагууд НӨАТ-ын баримт олгох ёстой
2018-02-01

Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад Татварын Ерөнхий газар (ТЕГ)-аас хийсэн шалгалтуудаар харилцагч, үйлчлүүлэгчдэд НӨАТ-ын баримт олгохгүй байна гэсэн үндэслэлээр удаа дараа хариуцлага ногдуулаад байгаа юм.

 

Энэ талаар банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон даатгалын, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдээс тайлбар тодруулга хүссэний дагуу Санхүүгийн Зохицуулах Хороо ТЕГ-т хандан албан ёсны зөвлөмж хүсчээ.

 

Хорооны хүсэлтийн дагуу ТЕГ-аас хууль тогтоомжийн дагуу төлбөрийн баримт олгох үүрэгтэй тухай зөвлөмж ирүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ер нь 2018 онд татварын байгууллага наад зах нь нийт худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарыг нэгбүрчлэн шалгаж кассын машинтай болгох нь зүйтэй. хямдрал нэрээр НӨАТ-ын баримт өгөхгүй дэлгүүр маш их байна. Жишээ нь Тосон гутлын дэлгүүр, Грандад байгаа Японоос хямд бараа дэлгүүр, мөн төмөр зам дах Наран супермаркетын НӨАТ-ын баримт алдаатай, QR нь уншигдахгүй, хэлэхээр харин тийм ээ гэх жишээтэй. Татварын байцаагчид өрөөндөө суугаад байх биш явж шалга.
2018-02-01