Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 90.0 хувийн агуулгатай. Алтыг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг.
Манай улс ОХУ, Их Британи , Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлдэг. Цаашид Гацуурт, Оюутолгой ордын алтыг цэвэршүүлэх шаардлага тулгарна. Мөн “Оюу толгой”-н ордоос зэсээс гадна алт олборлож байгаа бөгөөд цаашид алтны олборлолт нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох шаардлагатай гэж алтны салбарынхан үзэж байна.
Уншиж байна |