Монгол-Хятадын биржүүд хил дамнасан арилжаа хийнэ
2018-01-26

 

Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж болон БНХАУ-ын Тяньжин Бохай биржийн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд биржийн гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурав. Энэхүү гэрээг баталгаажуулснаар хоёр улсын бирж хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулах нөхцөл бүрдэж буй юм.

 

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар “Өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлээд БНХАУ-ын Бохайн биржтэй хамтран ажиллахаар санал солилцож, стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Энэ дагуу гэрээгээ байгуулж байна. Монголын түүхий эдийг хоёр биржээр дамжуулан БНХАУ-ын компаниуд худалдах авах арилжаа хийгдэнэ” гэсэн мэдээллийг өгөв.

 

Хоёр улсын биржийн анхны арилжааг энэ оны дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөж буй аж.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Нөгөө гаалийн баатар энд шаааааж явж байна уу?
2018-01-26