Хэдхэн хоногийн өмнө Хятад жолооч нар шаардлага тавьж, Ганц модны боомтын нэвтрэх хэсгийг хааж, Монголын эдийн засагт багагүй хохирол учруулсан. Эдийн засагчдын тооцоогоор хил хаагдсан ес хоногт манай улс нүүрсний экспортоос ойролцоогоор 49 сая, зэсийн экспортоос 34 сая нийт 83 сая орчим ам.долларын орлогоо алджээ. Өдрөөр тооцож үзвэл, боомт хаалттай, түгжрээтэй байх өдөр бүр хамгийн багадаа 8-9 сая ам.долларыг алдсан тухай зарим эдийн засагчид ярьсан.
Боомтыг хаахаас өмнө өдөрт квотоор 500 орчим машин гарч байв. Гэтэл боомт нээгдсэнээс хойш машины тоо 170-200 болж багасчээ. Боомт дахин нээгдсэнээс хойш өдөрт ердөө 180 орчим машин л хил нэвтэрч байгаа гэсэн үг. Ингэснээр өнөөдрийн байдлаар машины очер дараалал дахин 20 гаруй км-т хүрч, Цагаан хад хүртэл үргэлжилжээ. Энэ янзаар дахиад 2-3 хоноход л очер дахин 100 гаруй км хүрэх нь тодорхой байна.
Б.Энэрэл
Уншиж байна |