Монголын уул уурхайг Торонто хотод хэлэлцэнэ
2018-01-22

 

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын энэ удаагийн уулзалт ирэх 03 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдана. Дэлхийн хамгийн томд тооцогдох энэхүү уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн 130 орны 24,000 гаруй төлөөлөгчид оролцоно.

 

Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтынорчин, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрөө сурталчилж, мэдээлэл өгөх өргөн боломж олгодог уг арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцох бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

 

Энэ хүрээнд Торонто хотод 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, төрөөс баримталж буй бодлогын  талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх зорилго бүхий “Mongolia Mining 2018” форум зохион байгуулах аж.

Shuud.mn
Сонин хачин