Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ
2018-01-17

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлжээ. Түүний оронд нь Г.Дөлгөөнийг томилсон байна. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ.

 

Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа юм.

 

Боловсролын байдал:

 

-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

 

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

 

-Польшийн Төв банк-2009 он

-Германы Төв банк-2011 он

-ОУВС-д 2012 он

-Энэтхэгийн Төв банк-2013 он

 

Ажилласан байдал:

 

-2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч

-2015-2016 онд Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан

-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар тус тус ажилласан байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баячууд хүмүүжилд н биш боловсролд хүчээр мөнгөөр гадаад дотод сургаад авж байгаа номтойбаяр жишээ
2019-03-29
uheruudee:
ugui er doo baychuudiin huuhduudiig bugdeer l har tamhichin boovooroo togloson hogiin yumnuud gej boddiin yutai gadaad dotoodiin surguulid surdag humuus baidiin baina
2018-01-18
Иргэн:
Чадварлаг, туршлагатай залуучуусаа дэмжих нь зөв!! Ажилд нь амжилт хүсье.
2018-01-18
Bagsh:
Чадалтай мэдлэгтэй залуучуудаа дэмжиж итгэж байгаач. Өөрөөсөө бусдыг муулдаг муу зангаа гээвэл монгол хөгжнөө. Миний шавь мундаг сайн хүү
2018-01-18
Зочин:
Хөгжлийн банкинд байсан бол хэрэггүй ээ, Төрийн банкийг дампууруулна.
2018-01-18
Зочин:
Хэлэх уг алга
2018-01-17
Зочин:
УИХ-ын гишүүн асан доль хэмээх бялдууч Н.Ганбямбын хүү байна М.Энхолдын гол бөгс долоогч шүү дээ аав нь М.Энболд ч гэсэн хүүгээ монгол банкны нэг захиралаар тавиа би дээ ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэж аргагүй л морин спортынхон гэсэндээ хурдан хүлгүүд, хулгар хүүхдүүдээ сойж дээ Төр ийм л болсон цаг даа. Төрийн мөнгө ард түмний мөнгө байхаа гараа угаахад сайхан даа хэ хэ
2018-01-17
Mgl:
Chadaltai zaluu tavijee.Amjilt.
2018-01-17
Зочин:
МАН-ын боловсон хүчний бодлогын дампуурал харагдаж байна. Тэд нар хэзээ ч чадалтай мундаг хүмүүсийг биш, удам залгасан хунтайж нарыг дэвшүүлнэ.
2018-01-17
Зочин:
Залуучуудыг дэмжих нь зөв.Амжилт дүү
2018-01-17
Зочин:
Ганбямба-ын Дөлгөөн
2018-01-17