Үндэнсий статистикийн газраас гаргасан мэдээллээр өнгөрсөн онд татварын орлого өссөний улмаас төсвийн алдагдал өмнөх оноос хоёр дахин буюу 1.9 их наяд төгрөгөөр буурч, 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Төсвийн орлогын өсөлтөд татвараас 6.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оноос 27.3 хувиар буюу 1.4 их наяд төгрөгөөр өсжээ. Мөн гадаад зах зээлд нүүрсний үнэ өссөнөөр экспортын орлого нэмэгдсэн нь төсвийн орлогыг нэмэгдэлд нөлөөлсөн. 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 7.2 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа бол 2018 онд мөн 7.2 их наяд байхаар төсөвлөөд байна. Харин төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.9 их наяд төгрөг байсан бол 2018 оны төсөөллөөр 9.6 их наяд төгрөг байхаар тооцож баталжээ. Мөн энэ оны төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар баталсан билээ.
М.Дөлгөөн
Уншиж байна |